Өмнөд Африкийн "Үндэсний Сангийн Яам" (National Treasury) лхагва гарагт шинэчлэн боловсруулсан төсвөө танилцуулахдаа Нэмэгдсэн Өртгийн Албан Татварыг (НӨАТ) өмнөх саналаасаа бага хэмжээгээр нэмэх санал гаргасан байна. Энэхүү арга хэмжээ нь эрх баригч эвслийн дотоод зөрчлийг намжаах зорилготой боловч тус улсын Парламент дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Өнгөрсөн сард Сангийн яам анх 2 хувиар НӨАТ нэмэх санал гаргасан боловч Африкийн Үндэсний Конгрессын (ANC) эвслийн түншүүд энэ саналыг эсэргүүцэж, 1994 онд апартейд дууссанаас хойших анхны томоохон зөрчил үүсгэсэн юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Харин лхагва гарагт Сангийн яам НӨАТ-ыг 2025 оны 5-р сарын 1-нээс эхлэн одоогийн 15%-иас 0.5 хувиар нэмэгдүүлж, 2026 онд дахин 0.5 хувиар нэмэх (Нийлээд 16 хувь) шинэ санал дэвшүүллээ.
Сангийн сайд индэрт гарахаас хэдхэн минутын өмнө Засгийн газрын хоёр дахь том нам болох Ардчилсан Альянс (Democratic Alliance)-ын удирдагч Жон Стийнхүйсен (John Steenhuisen) "Манай нам одоогийн төсвийн төслийг дэмжихгүй" хэмээн X (хуучнаар Twitter)-ээр мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр "Үлдсэн маргаануудыг шийдвэрлэж, төсвийг батлуулах боломжтой" хэмээн хэлсэн гэж мэдээлжээ.










