Өвлийн олимпын наадамд Өмнөд Америк тэр дундаа Бразил улсын тамирчин өмнө нь медаль хүртэж байсан түүх байхгүй. Тэгвэл Лукас Пинейро Браатен хэмээх 25 настай залуу түүхийг өөрчилж, Бразил төдийгүй Өмнөд Америкаас медаль хүртсэн, бүр тэр дундаа алтан медаль зүүсэн анхны тамирчин боллоо. Лукас Пинейро Браатен нь "Милан Кортина-2026" өвлийн олимпын Уулын цанын эрэгтэйчүүдийн "giant slalom" төрөлд түрүүлэн олимпын аварга боллоо. Мөнгө, хүрэл медалийг Швейцарийн Марко Одерматт, Лоик Мейллард нар тус тус хүртлээ.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Норвегийн Осло хотод төрж өссөн Лукас Пинейро Браатений аав нь Норвег, ээж нь Бразил хүн юм. Норвегийн цанын Бэрумс СК клубээс спортын гараагаа эхлүүлсэн тэрээр Норвег улсын нэрийн өмнөөс уралдаж залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальтай бөгөөд 2023 онд Норвегийн цанын холбоотой асуудалтай байсан учир их спортоос зодог тайлсан юм. Гэвч 2024 онд эргэн ирэхдээ Норвег бус Бразил улсын өмнөөс тив, дэлхийн томоохон тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ. Норвег, Итали, Португал, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг тэрээр "Милан Кортина-2026" оны өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд Николе Силвейрагийн хамт Бразилын багийн тугчаар оролцсон байна.











