



















Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийг бүсчилсэн хэлбэрээр дэмжих, орон нутгийн бизнес эрхлэгч, хоршоод, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Mining Week – Бүсчилсэн хөгжил” арга хэмжээнд Өмнөговь аймгийн төлөөлөгчид оролцож байна.
2025 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт зохион байгуулагдаж буй салбарын уулзалт, үзэсгэлэн, хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг даргын орлогч Ж.Занабазар, болон аймгийн Засаг даргын Тамгын газар, холбогдох хэлтэс, албадын төлөөлөл оролцож байна.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тус арга хэмжээнд оролцох үеэр орон нутгийн хоршоо, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг танилцуулах, бусад аймаг, бүс нутгийн төлөөлөлтэй туршлага, мэдээлэл солилцох, уул уурхайн салбар дахь тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын боломж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ гарц, боломжуудыг эрэлхийлэх зэрэг чиглэлээр оролцож байна.
“Mining Week – Бүсчилсэн хөгжил” арга хэмжээ нь бүс нутгуудад бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах, баялаг бүтээгчдийг дэмжих, тогтвортой хөгжлийн загваруудыг хэлэлцэх чухал хурал, уулзалт бөгөөд уул уурхайн гол бүс нутаг болох Өмнөговь аймгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар











