
“Ногоон ирээдүй – Эко говийн төлөө” уриатай "DESERT STORM-2026" авто уралдаант аялал БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотоос эхэлсэн бөгөөд нийт 4600 км замыг туулж Монгол Улс, Өмнөговь аймгийн нутгаар дамжин үргэлжилж байна.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Мөн БНХАУ-н ӨМӨЗО-ны Авто мото спортын холбооны тэргүүн Wen Yong Dong, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөхтэй уулзаж Өмнөговь аймгийн Хонгорын гол, Ханын хэц зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар авто аялал зохион байгуулахын зэрэгцээ Гашуунсухайт, Ганцмод боомтоор зорчих боломжийг судалж байгаа талаар ярилцлаа.

Хамтын санал солилцооны үеэр монголын говь нутгийн байгаль, цаг уур, газар зүйн онцлог, аялал жуулчлалын нөөц боломжийг олон улсын аялал жуулчлалын сувгаар сурталчлан таниулахад анхаарч ажиллахаар төлөвлөж байна.










