Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүдийн арга хэмжээ 26 дахь жилдээ “Зөвлөн туслагч татварын алба” зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэхүү татвар төлөгчдийн баярын өдрөөр шилдэг татвар төлөгчдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай. 2024 онд улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн “Шилдэг татвар төлөгч”-өөр 6 иргэн, бичил сегментийн 4, жижиг сегментийн 8, дунд сегментийн 13, том сегментийн 14, нийт 45 татвар төлөгч шилдгээр шалгарсан байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Татвар төлөгчдийн өдрүүдийг угтан “Татварын ач тус” сэдвээр гар зургийн уралдааныг 3 насны ангилалд, контентын уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулж шалгаруулан шагналыг гардуулан өглөө. Татвар төлөх үндсэн үүргээ шударгаар биелүүлж, Улс, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, төсвийн орлого бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, “Шилдэг татвар төлөгчөөр” шалгарсан эрхмүүдэд баяр хүргэе.
Эх сурвалж: Өмнөговь аймаг Засаг Даргын Тамгын Газар










