



















Өмнөговь аймагт тээвэр, логистикийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Цогтцэций сумаас аймгийн төв Даланзадгад сумыг холбосон төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон зураг төслийг боловсруулах ажил албан ёсоор эхэллээ.
Уг төмөр зам нь зөвхөн тухайн чиглэлийн тээврийн урсгалыг нэмэгдүүлэхээс гадна, цаашид хэрэгжих Замын-Үүд–Зүүнбаян–Даланзадгад–Шивээхүрэн чиглэлийн төмөр замын үндэс суурь болох юм. Энэхүү төслийн хүрээнд ачаа тээврээс гадна зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, бүс нутгийн логистикийн төвүүдийг хөгжүүлэх, экспорт, импортын бараа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон талт зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Засгийн газрын бодлого, шийдвэрийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төсөл нь Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, улсын хэмжээнд тээврийн сүлжээг үр ашигтай хөгжүүлэх чухал алхам хэмээн онцолж байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Засаг дарга











