АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөхөөсөө өмнө, хуулийн дагуу хаагдсан “TikTok”-ийг эргэн нээсэн. Энэ хугацаанд TikTok-ийг АНУ-ын аль нэг компанид худалдан авах асуудал яригдаж байна. Өнөөдрийн байдлаар TikTok-ийг худалдан авч болох хамгийн боломжит компани бол программ хангамжийн Oracle байх магадлалтай байна. Учир нь Oracle компани TikTok-ийг худалдаж авах төлөвлөгөө боловсруулагдаж байгааг CNBC онцолсон юм. Ингэснээр TikTok АНУ-д хаагдах эрсдэлгүй болж өмнө нь хаагдаад байсан орнуудад хэвийн ажиллах боломж бүрдэх юм.
Цагаан ордонд боловсруулагдаж буй төлөвлөгөөгөөр TikTok-ийг эзэмшигч “ByteDance” компанид багахан хувь үлдэнэ. Гэхдээ TikTok-ийн алгоритм, програм хангамжийн шинэчлэлтийг “Oracle” хянана гэжээ.
Энэ төлөвлөгөөний талаар Цагаан ордон болон Oracle компаниас ямар нэг тайлбар хийгээгүй байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 352:65 саналаар TikTok-ыг хориглох хуулийн төслийг баталсан байдаг. Учир нь TikTok-д бүртгэлтэй Америк хэрэглэгчдийн мэдээлэлд Хятадууд нэвтэрч байсан нь батлагдсан юм. Иймд холбооны засгийн газар иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж уг хуулийг баталжээ. Мөн Холбооны засгийн газар 2025-01-19-өөс өмнө TikTok-ийг Америкд зарахгүй бол хаана гэж мэдэгдэж байжээ. Өнөөдрийн байдлаар АНУ-ын хэмжээнд TikTok-д контент бүтээж орлого олдог 7 сая, өдөр тутамдаа хэрэглэдэг 150 сая хэрэглэгч бий. Хэрэглэгчдийнхээ их хэмжээний дата мэдээллийг хадгалдаг гэх тус апплекейшнийг АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Канад, Энэтхэгт бүрмөсөн хаасан бол Австралийн Засгийн газар төрийн эзэмшлийн бүх төхөөрөмжид TikTok суулгахыг хоригложээ.










