"Милан Кортина 2026" Өвлийн олимпын XXV наадмын хөтөлбөрт шинээр орсон ski mountaineering ( ски-альпинизм) буюу цана-уулын спортын холимог энэ төрлийн олимпын анхны аваргууд тодорлоо.
Олимпын наадмын хөтөлбөрт энэ спортын эрэгтэй, эмэгтэй спринт , холимог багийн буухиа гэсэн гурван төрлөөр өрсөлдөх бөгөөд спринт нь 610 м замыг ( 70 м -ийн өгсүүр) туулах бөгөөд эхлээд өгсүүр замыг туулахдаа камус хэмээх тусгай арьсан наалтыг ( өгсүүр явахад хальтрахгүй зорилготой) цанандаа бэхэлсэн байна. Дараагийн хэсэгт цанаа тайлж үүргэвчиндээ бэхлээд явганаар өгсүүр шатыг туулна. Дараа нь дахин цанатайгаар өгсөх бөгөөд эцэст нь уруудан барианд орохын өмнө цанаасаа камус наалтаа авах ёстой. Гэхдээ наалтыг заавал биедээ ( хармай, халаас, үүргэвч, бүүр өмдөндөө алинд нь ч хийж болно, зөвхөн газар орхиж болохгүй) авч явах ёстой , үлдээвэл торгуультай. Холимог багийн төрөлд эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин оролцож, 1310 м замыг туулах журамтай.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
За нэг иймэрхүү нэгэн спортын төрлийн олимпын анхны аваргаар эмэгтэй спринтэд Швейцарийн Марианн Фаттон, эрэгтэй спринтэд Испанийн Ориаль Кардона нар тодорч, түүхэнд нэрээ бичүүллээ.

Эрэгтэй спринтэд төвийг сахисан хувь тамирчин статус доор оролцож буй ОХУ-ын Никита Филиппов мөнгөн медаль хүртлээ. Энэ нь "Милан Кортина"-д олимпоос авч буй ОХУ-ын тамирчдын анхны медаль юм.











