



















ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ХЭЗЭЭ Ч МАРТАХ ЁСГҮЙ 9 ЗҮЙЛ (4-6) ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Долоо. Ихэнх санхүүгийн асуудал өрнөөс үүсдэг
Миний нэг найз бий. Тэдний гэр бүл ахисан шатны мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлж жилд хэдэн зуун мянган долларын орлоготой ажилладаг. Гэвч 2009 онд дампуурлаа зарлаж анх 70-аад онд эхэлж байсан шигээ ажилд орох хэрэгтэй болсон юм. Харин өөр нэг найз минь жилд 50,000 долларын цалинтай ажил хийдэг байсан боловч тэтгэвэрт гарахдаа аяллаар зугаалж явахаас өөр зүйл хийх шаардлагагүй болсон байлаа. Энэ хоёрын гол ялгаа бол тэдний цаана байгаа өр юм. Нэг өөрийнхөө хэмжээнд мөнгөө зарцуулсан бол нөгөө мөнгөний хэмжээнд өөрийгөө зарцуулж орхисон хэрэг. Орлого болон баялаг хүмүүсийн боддогчилон тийм ч их уялдаа холбоотой байдаггүй.
Найм. Өнгөрсөн арилжааны характерийг март
хувьцааны зах зээл д арилжаа хийж байгаа тохиолдолд өнгөрсөн үеийн өгөөжийг тооцоолох нь хамгийн буруу зүйл юм. Одоо цагт бүх нөхцөл өөр болсон байдаг учраас хуучин шигээ өгөөжтэй байх нь юу л бол. Хүмүүс ийм сайн өгөөж өгч байсан хувьцаа, ингэж сайн өссөн хувьцаа гэсэн ойлголтоор хувьцаа худалдан авах нь хамгийн буруу зүйл. Тэд дахиад өсөхгүй ч байж болно. Унах цаг нь ирсэн ч байж болно. Тэгэхээр хувьцааг худалдан авахын тулд:
Хувьцааны зах зээлийг ойлгодог байх
Өрсөлдөх чадвартай компанийг сонгох
Худалдах үед булаацалдаад дуусах чанараа алдахгүй байхаар цаг үеийг мэдрэх гэсэн гурван зүйлийг зөв хийх хэрэгтэй.
Ес. Төгс хөрөнгө оруулалт гэж хэзээ ч байдаггүй
Алт 1980-2000 оны хооронд бараг -70% унаж байсан. АНУ-ын Сангийн үнэт цаас -40%үнэ цэнээ алдаж байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараах нөхцөл байдал 1980 он гэхэд л засагдаж дууслаа. Хувьцааны хөрөнгө оруулалт 2000 он оргил цэгтээ хүрч байсан ч 2009 он гэхэд -40% унасан байлаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд юу болсныг та өөрөө мэдэж байгаа байх. Хөрөнгө оруулалт бол үнэхээр эрсдэлтэй зүйл гэдэг нь харагдаж байна. Бүх хөрөнгө оруулалтын салбарт үргэлж муу зүйлс тохиолдож байдаг. Хамгийн чухал зүйлс үнэ цэнээ алдаж аж үйлдвэрүүд дампуурч, шилдэг мэргэжилтнүүд халагдаж, улс төрчид солиорцгоодог. Юмс үргэлж таамагласнаар явдаггүй. Олон ургальч үзэл бол гол түлхүүр юм. Нээлттэй сэтгэж, тэвчээртэй байж, хүмүүс хошуурч хэт нэг талыг баримтлахад тэсэж үлдэх чадвартай байх ёстой.
pipz









