



















Монгол бүсгүйчүүдийн гангарах дуртай болсон “Сальваторе Феррагамо” брэндийг үйлдвэрлэгч “Сальваторе Феррагамо” компанийн хувьцаа мягмар гарагийн өдрийн байдлаар 4%-иар буурсан байна. Энэ нь гүйцэтгэх захирал Марко Гоббетти гуравдугаар сарын 6-наас эхлэн ажлаа орхих болсноо зарласантай холбоотой юм. Хөрөнгө оруулагчид компанийн ирээдүйд санаа зовж байгаа бөгөөд Гоббетти 2022 оны эхээр “Burberry” компанийн удирдлагаа өгсөний дараа “Сальваторе Феррагамо”-гийн гүйцэтгэх удирдлагаар ирсэн. Түүний зорилго нь компанийн байр суурийг сэргээх байсан юм.
Гоббеттигийн стратеги нь Британий дизайнер Максимилиан Дэвисыг ажилд авах, мөн брендийн гутал, цүнх гэсэн бүтээгдэхүүнүүдийг орчин үеийн хэв маягаар шинэчлэхэд чиглэж байсан ч энэ нь бизнесийн хувьд төдийлөн амжилт олоогүй. Ашиг, орлогын хувьд “Сальваторе Феррагамо” компани салбарынхаа бусад компаниудтай харьцуулахад илт буурсан үзүүлэлттэй байв. 2022 оны сүүлээр компанийн борлуулалт сөрөг үр дүнд орсон бөгөөд өнөөг хүртэл сэргэхгүй байгаа юм.
“Barclays” банкны шинжээчид Гоббеттигийн татгалзах нь эхэндээ бэрхшээл гэж харагдаж болох ч энэ нь компанийн хувьд хэрэгтэй өөрчлөлт байж магадгүй гэж үзэж байна. Тэд гүйцэтгэх захирлын шинэчилсэн төлөвлөгөө нь зах зээлийг эргүүлнэ гэсэн итгэл төдийлөн үгүй байсныг онцолсон. Хэдийгээр брэндийн шууд хэрэглэгчдэд зориулсан борлуулалтын сувгууд сайжирсан ч, “Barclays” банкны шинжээчдийн үзэж байгаагаар “Хүлээлтийн хувьд хэтэрхий эрсдэлтэй гэж үнэлж, хувьцааны зорилтот үнийг €5.70 болгон тогтоосон” байна. Энэ нь одоогийн үнийн түвшнээс ихээхэн доогуур байгаа юм. Компанийн удирдлагыг Гоббеттигийн оронд тус компанийн Хүндэт Ерөнхийлөгч Леонардо Феррагамо түр орлон гүйцэтгэх болжээ. Хувцас загвар үнэртэн, мөн эрэгтэйчүүдийн тансаг зах зээлд дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтдаг компанийн хувьд цаашид сайн гүйцэтгэх захирлын эрэлд гарах нь тодорхой боллоо. Тус компанийн домогт захирал Хүндэт Ерөнхийлөгч Леонардо Феррагамо удирдаж авч явна гэхэд хэтэрхий нас дээр гарсан юм.
"Сальвоторе Феррагамо" компанийг Италийн гутлын дизайнер Сальваторе Феррагамо 1930 онд анх байгуулсан бөгөөд тэрээр Куч Бехарын Махарани, Эва Перон, Мэрилин Монро зэрэг нэр хүндтэй эмэгтэйчүүдэд зориулж гутал урлаж эхэлсэн. Анх тэрээр Италийн "Via Mannelli"-д цех нээж, шинэлэг дизайныг туршиж, амжилттай болсон бүтээгдэхүүнүүддээ патент авах хүсэлт гаргадаг байжээ. Харамсалтай нь муу менежмент, эдийн засгийн дарамтаас болж 1933 онд дампуурлаа зарласан боловч 1950-иад онд үйл ажиллагаагаа өргөжүүлж, өдөрт 350 хос гутал хийдэг 700 гар урчуудтай болсноор "Сальваторе Феррагамо" брэнд мандан бадарсан түүхтэй.
Сальваторе Феррагамо









