



















Хэрэв зах зээлийн талаар мэдээлэлтэй байх гэж санхүүгийн зөвлөх авах бол ямар хүнийг сонгох вэ гэдэгтээ ихээхэн хугацаа зацуулаарай. Хэрэв та чадвартай мэргэшсэн санхүүгийн зөвлөх олж авах юм бол таны ажил төрөл амар хялбараар шийдэгдэнэ. Ирээдүйн зөвлөхөөсөө доорхи асуултуудыг асуугаарай.
1. Та ямар боловсролтой, хаана ажиллаж байсан туршлагатай вэ? Энэ асуултыг асуухад та зөвлөхийнхөө эзэмшсэн боловсрол хэр урт хугацаанд дадлага туршлага хуримтлуулсан талаар мэдэх болно. Хэрэв олон компанид ажиллаж байсан бол өөрийн суралцсан зүйлтэйгээ холбон танд тайлбарлаж өгөх болно.
2. Таны мэргэшил юу вэ? Одоогийн ажиллаж буй ажилдаа юу хийдэг байсан вэ? Хэрэв та өөрийн санхүүгийн зөвлөхөөсөө мэргэшсэн салбарыг нь асуух юм бол тухайн хүн нэмэлт байдлаар хаана хаана суралцаж байсан болохыг мэднэ. Жишээ нь: Санхүүгийн мэргэшсэн төлөвлөгөө гаргадаг сертификаттай гэж хэлбэл та үүнийг нь батлах хэрэгтэй. Ийм төрлийн сертфикаттай хүн банкыг дампуурлаас ч гаргаж чадна.
3. Та ямар төрлийн үйлчилгээ санал болгох вэ? Санхүүгийн зөвлөхийн санал болгодог үйлчилгээнээс хамааран хүчин зүйлүүдийг оруулж болно. Зээлийн, лизингийн гэх мэт. Санхүүгийн зөвлөхүүд даатгал болон үнэт цаасны бүтээгдэхүүн зарж чаддаггүй. Үнэт цаас бонд зэргийг хөрөнгө оруулалтын зөвлөхүүд өгдөг бөгөөд хөрөнгийн бирж нь бүртгэлийг хөтөлдөг.
4. Би таны үйлчилгээнд хэрхэн төлбөр хийх вэ? Мөн төлбөрөө энгийн хэлбэрээр хийж болох уу? Гэрээний зарим хэсэгт зөвлөхүүд танд үйлчилгээ үзүүлсний төлөө төлбөрөө тодорхой зааж өгөх хэрэгтэй. Төлбөр төлөхдөө ихэвчлэн төлбөрийн цагийн түвшин, тогтмол төлбөр цэвэр ашиг болон урамшууллын хувь зэргийг тооцдог. Тухайн зөвлөх өөрийн хийж гүйцэтгэсэн ажлынхаа бүтээмж дээр үндэслэн танаас цалин авах ёстой.
5. Таны зөвлөмж бусад хүмүүст ямар үр ашиг өгөх вэ? Зарим бизнесийн харилцаа эсвэл түншлэл нь таны зөвлөх мэргэжлийн ямар ур чадвартай, ямар зарчмаар тантай ажилладгаас хамааран сөрөг нөлөө үзүүлэх ч тохиолдол байдаг. Тиймээс зөвлөхөө өөрийн сонирхлын зөрчилтэй байдаг зүйлсээ бичиж өгөхийг хүсээрэй. Жишээ нь: Таны санхүүгийн зөвлөх даатгалын бодлогуудыг зарах, үнэт цаас сангийн бизнестэй холбоотой ажилладаг байж болох юм. Тийм байх юм бол тантай дотно харилцаа үүсгэж сайн хамтран ажиллаж чадахгүй.
6. Бид эдгээрийг гэрээндээ бичиж чадах уу? Өөрийн асуусан асуултдаа үндэслэн гаргасан шийдвэрүүдээ гэрээндээ бичиж чадах эсэх талаар асуугаарай. Бодит зүйлсийг тэмдэглэн авч тухайн зөвлөхийн материалд нь хавсаргаарай.









