



















Жинхэнэ саятан болгох санаа нь биелэгдэшгүй мөрөөдөл шиг санагдаж болох юм. Тэтгэвэрт гарах цаг ойртох тусам Америкчуудын ихэнх нь хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт, эсвэл хадгаламжтай болж чадсан билүү гэж эргэлзэж эхлэдэг. Тэр мөнгө нь тэтгэвэртээ санаа амар гарах хэмжээний, өөрөөр хэлбэл сая ам.доллар болж чадсан болов уу гэж заавал боддог гэнэ. “AP-CNBC” группээс хийсэн судалгааны явцад АНУ-д амьдарч буй иргэдийн 31% нь тэтгэвэрт гарахдаа доод тал нь 100,000-500,000 ам.долларын хадгаламжтай болсон байх ёстой гэж үздэг бол 22% нь доод тал нь 1 сая ам.долларын хадгаламжтай болсон байхыг хүсдэг аж. Гэтэл Америкчуудын дөнгөж ганцхан хувь нь ирэх 10 жилийн хугацаанд хамгийн багадаа 1 сая ам.долларын цэвэр орлоготой болчихсон байна гэж боддог бол 62% нь үүнийг “ямар ч боломжгүй” зүйл хэмээн үзсэн байна. Харин нийт хүн амын 61% нь сая ам.доллартай болох нь “туйлын” эсвэл “маш хэцүү” гэж хариулжээ.
Хамгийн сонирхолтой нь тэдний олонхи нь сая доллартай болохыг хичээж байгаа бол хэдэн сая Америкчууд аль хэдийнээ зорилгоо биелүүлчихсэн гэнэ. Тус улсад сая ам.доллартай, жинхэнэ саятангуудын тоо улам өсч байгаа бол саяхан хийсэн судалгаагаар, Европийн өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн сэтгэл зовоосон асуудал саятангуудыг шинээр төрөхөд огтхон ч саад хийж чадахгүй байгаа бөгөөд “Deloitte Center for Financial Services” компанийн тайланд 2020 он гэхэд саятангуудын тоо 2 дахин их буюу 20.5 саяд хүрнэ гэж бичсэн байжээ. Харин Америк саятангуудын нийт хөрөнгө нь 2022 онд 39-87 их наяд ам.доллар гэсэн албан ёсны судалгаа гарсан байна.
Мөнгө мөнгөө үйлдвэрлэдэг. Өнөөгийн хахир хатуу цагт санхүүгийн зах зээлээс мөнгө олно гэдэг тийм ч амар зүйл биш. Өмнөх судалгаанд сая доллартай болох нь “ямар ч боломжгүй” гэсэн хариу өгсөн Америкчуудын 62% нь хувьцааны зах зээл хэтэрхий хэлбэлзэлтэй байгаа нь хөрөнгө оруулалтыг эрсдэлтэй болгож байна гэж хариулсан бол өнгөрсөн 12 сарын хугацаанд үнэт цаас, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангуудад мөнгөө өсгөхөөр өгсөн хүмүүсийн тоо 65%-д хүрсэн бол өнгөрсөн жил 61%-тай байжээ.
AP-CNBC-ийн судалгаанд оролцсон хүмүүс мөнгөө өсгөх хамгийн найдвартай аргаар хадгаламжинд хийх, хөрөнгө оруулалт хийх гэсэн 2 замыг сонгосон бөгөөд сая доллартай болохын тулд нийт орлогынхоо 31%-ийг хадгаламж, эсвэл хөрөнгө оруулалтанд, 17%-ийг гэр бүл, 14%-ийг өөрийн хэрэглээнд, 13%-ийг өрөө төлөхөд, 12%-ийг үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад, 11%-ийг сайн санааны үйлсэд хандивлахад зарцуулдаг гэнэ. Харамсалтай нь, бодит амьдрал дээр гэнэтийн их зардал, цалин хөлс багасах, ажилгүй болох, орон сууцны зээл болон бусад жижиг сажиг өрөөс болж тэр болгон биелэх боломжгүй байдаг аж.
Эндээс дүгнэлт хийхэд, тэтгэвэрт гарахын өмнө санхүүгийн аюулгүй байдлаа хангахын тулд хадгаламж, стратеги хөрөнгө оруулалт, эсвэл хөгширсөн ч гэсэн хийж болохоор мэргэжлийг сонгох нь (ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЦАР ХҮРЭЭГЧ БОДОЛЦОЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ) хамгийн зөв шийдвэр болно. Учир нь ямар нэг зүйлээс хараат амьдрахгүйн тулд, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэснээр сар болгон түүний хүүгээр сэтгэл хангалуун амьдарч болохын тулд, тогтмол орлоготой байхын тулд хувьцаа, бонд, түүхий эд, үл хөдлөх хөрөнгө гэх мэт санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх, сая доллартай болохын тулд сар болгоны орлогоо тэнцвэржүүлэх гэсэн үндсэн 4 зарчмыг хэрэгжүүлэхэд дээрх 3 зарчим танд хэрэг болох тул мартахаагүй цээжилж авах хэрэгтэй.
Эцэст нь жинхэнэ саятан болоход хэр их хугацаа танд хэрэгтэй болохыг хамтдаа сонирхoцгооё.
Хэрвээ та 10,000 ам.доллараар (Өнөөдөр 1 ам.доллар 3416 төгрөг 98 мөнгөтэй харьцаж байна. 34 сая 169 мянга 800 төгрөг ) хувьцааны зах зээлд хөрөнгө оруулалт хийвэл жил болгон тогтмол 5%-ийн ашиг авна. Энэ янзаар та сая ам.доллартай болохын тулд сар болгон хадгаламжиндаа мөнгөө хуримтлууллаа гэхэд дор хаяж 70 жил хэрэгтэй болно гэж Bankrate.com-ийнхон тооцоолсон байна.
• Та 25 настай нэгэн бол сард 450 ам.доллар хадгаламжиндаа хийхийн тулд өдөр бүр 15 ам.доллар хэмнэх хэрэгтэй ба тэтгэвэрт гарахдаа та саятан болсон байна
• 35 настай бол сард 850 ам.доллар хадгалах хэрэгтэй
• 45 настай хүн сард 1,700 ам.долларыг хадгаламжиндаа хийсэн байх ёстой
• харин та 55 настай бол сард 4,000 ам.доллар хэмнэж байж саятан болох мөрөөдөлдөө хүрнэ. Мэдээж хэрэг энд инфляцийн түвшинг дундажаар 3% гэж тооцоолсон бөгөөд 1,000,000 ам.долларын хуримтлал өнөөдрийн 642,000 ам.доллартай тэнцэж байна. Энэ нь таныг хадгаламжийн мөнгөө улам нэмэхийг сануулж байгаа нэг ёсны анхааруулга юм. Ингээд жинхэн саятан болох нь биелэгдэшгүй мөрөөдөл болохыг та ойлгосон бол өөрийнхөө төлөө ажлаад л байж дээ. Саятан болох аяны тань гараанд амжилт хүсье.









