"SoftBank" группын гүйцэтгэх захирал Масаёоши Сон ирэх дөрвөн жилд АНУ-ын төслүүдэд 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 100.000 шинэ ажлын байр бий болгохоо мэдэгдлээ.
Тэрээр даваа гарагт Ерөнхийлөгчийн сонгуульд ялалтай байгуулсан Дональд Тармптай уулзаж дараах шийдвэрээ мэдэгджээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
SoftBank группын гүйцэтгэх захирал Масаёоши Сон 2016 онд Дональд Трампыг анх Ерөнхийлөгчөөр сонгогдоход 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 50.000 ажлын байр бий болгохоо амлаж байв. Үүнийгээ ч биелүүлж "SoftBank" группын венчур капиталын салбар "Vision Fund"-оор дамжуулан 75 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Тэгвэл "SoftBank" энэ удаад АНУ-ын эрчим хүч, дата мэдээллийн төв, чип үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, хиймэл оюун ухааны дэд бүтцүүдэд хөрөнгө оруулж ажиллана гэв.










