



















Хятадын хиймэл оюун ухаанд суурилсан чатбот “DeepSeek” нээлтээ хийснээр технологийн салбарт жинхэнэ шуурга дэгдээж байна. Хятадын чатбот “DeepSeek” нээлтээ хийсний дараа АНУ-д хамгийн татагдсан аппликейшн болжээ. Ингэснээр хувьцааных нь ханш сүүлийн хоёр жилд тасралтгүй өссөн AI чип үйлдвэрлэгч “Nvidia”-ийн ханш 17 хувиар унасан байна.
Мөн “Microsoft”, “Google” “Marvell”, “Broadcom”, “Micron” болон “TSMC”, “Oracle”-ийн хувьцааны ханш огцом унаж, Хятадын хиймэл оюун ухааны өсөлт өрсөлдөгчдөө сандаргаж эхэллээ. Хятадын чатбот “DeepSeek” нь “ChatGBT”, “OpenAI”-ийг бодвол хямд зардлаар бүтсэнээс гадна үндсэн загварынхаа тооцоолох хүчин чадалд ердөө 5.6 сая доллар зарцуулсан байна. АНУ-ын компаниуд хиймэл оюун ухаанд суурилсан чатботуудаа хөгжүүлэх явцдаа “тэрбумаар” нь зарцуулсан гэх тооцоо бий.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Мөн Мета 2025 онд компани хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг хөгжүүлэхэд 2025 65 тэрбум доллар зарцуулахаа мэдэгдэж байсан юм. Дэлхийн технологийн салбарын алдарт хөрөнгө оруулагчдын нэг Марк Андреессен өөрийн X дэх хуудаснаа “DeepSeek” бол "миний үзэж байсан хамгийн гайхалтай нээлтүүдийн нэг" гэж тодорхойлжээ. Үүгээр технологийн салбарын хөрөнгө оруулагчид “DeepSeek” руу хошуурч эхэллээ. Дэлхийн технологийн салбарын хөгжилд ийнхүү ширүүн өрсөлдөөн өрнөж, геополитикийн асуудлыг хурцатгана гэж “Saxo” компанийн хөрөнгө оруулалтын ахлах стратегич Чару Чанана онцлов. Сүүлийн жилүүдэд газрын ховор элементийн экспортоо хязгаарлаж дотоодын технологийн компаниудыг бодлогоор дэмжсэн Ши ЖиньПин технологийн салбарт Америкийн давна гэж шинжээчид харж байна. Хятад уу?...Америк уу?...











