



















АНУ-ын "Уэллс Фарго" банкны шинжээчдийн үзэж байгаагаар 2025 онд "Тесла"-ийн үндсэн зарчмууд сорилттой тулгарах төлөвтэй байгаа бөгөөд лхагва гаригт нэгж хувьцааны ханш нь 125 ам. доллар хүрч хаагдлаа. 2024 онд хувьцааны үнэ 63%-иар өссөн хэдий ч цахилгаан автомашины аварга компанийн хувьд "үндсэн суурь нь сул байгаа бөгөөд IRA (Инфляцийг бууруулах тухай хууль) хүчингүй болсон нь 2025 онд эрэлт, ашгийн хувьд ноцтой эрсдэл бий болно" гэж Уэллс Фарго банк мэдэгдсэн.
2024 онд "Тесла" компанийн зах зэээлд нийлүүлсэн машины нийлүүлэлт 5%-иар буурсан хэдий ч 2023 онтой харьцуулахад 1%-иар бага буурсан гэж "Уэллс Фарго" банк онцолжээ.
Тэд "2024 оны борлуулалтын бууралтаас олох өгөөж буурч, АНУ хуулиа цуцалсан, Хятадын өрсөлдөөн үргэлжилсэн, мөн "Загвар 2.5" нь олон удаа осолдсон" зэргээс шалтгаалж борлуулалтын сөрөг хандлага 2025 онд үргэлжилнэ гэж таамаглаж байна.
Шинжээчид мөн "Model Y"-ийн шинэчлэлт "Tесла" компанийн борлуулалтад эерэг нөлөөлнө гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж байгаа юм.
Хамгийн их санаа зовоосон асуудал бол Теслагийн "CyberCab" болон "Optimus" төслүүдийн үнэлгээ бөгөөд ойролцоогоор 700 тэрбум доллараар үнэлэгддэг.
"Уэллс Фарго" банкны шинжээчид үүнийг долоо хоногт 150,000 гаруй аялал санал болгодог 45 тэрбум долларын үнэлгээтэй "Waymo"-той харьцуулсан аж. Зохицуулалт, аюулгүй байдлын доголдол нь "Тесла"-ийн энэ салбарт итгэх итгэл, үнэлгээнд ихээхэн нөлөөлж болзошгүй гэж тус банкны шинжээчид үзэж байгаа юм.
IRA-ийн 7500 долларын татварын хөнгөлөлтийг цуцалсан нь эрэлт, ашгийн хувьд томоохон эрсдэл болж, "Тесла"-ийн АНУ-ын үнийг 12 орчим хувиар өсгөхөд нөлөөлнө. Шинжээчдийн тооцоолсноор "Тесла" компани 3-р улирлын байдлаар автомашины EBIT (Татварын өмнөх ашиг) нь нэг машинд 3,600 доллар байсан нь үнийн бууралтад өртөмтгий байгааг харуулж байгаа.
Нэмж дурдахад "Уэллс Фарго" банкны шинжээчдийн тэмдэглэснээр "Тесла"-ийн борлуулалт Германд автомашины урамшууллыг бууруулсны дараа жилийн өмнөхөөс 41%-иар буурсан нь АНУ болон Европт ижил төстэй бууралтын нөлөөтэй байгааг харуулж байгаа юм.
Түүнчлэн БНХАУ-ын "BYD" компанийн борлуулалтын өсөлт өөрийн улсын зах зээл дээр өндөр байгаа нь "Тесла"-ийн хувьд 2025 онд сорилтын жил болох нь нэгэнт тодорхой болсон ажээ.









