UBS банкны стратегичид еврогийн ханшийн таамгаа өсгөжээ. Тэд энэ шийдвэрээ дэлхийн хөрөнгө оруулагчид АНУ-ын доллараас ангид байж хөрөнгөө төрөлжүүлэх гол хувилбар болгон еврог онцолж байгаатай холбон тайлбарласан байна.
UBS-ийн стратегичид болох Константин Болц, Доминик Шнайдер нарын гаргасан тайланд 2026 оны зургадугаар сар гэхэд нэг евро 1.23 ам.долларт хүрнэ гэж үзжээ. Өмнө нь энэ хугацаанд 1.20 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан юм. Мөн 2025 оны ханшийн таамгаа 1.16-аас 1.21 ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

"Евро бол дэлхийн хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын доллараас ангид байх ‘үндсэн’ сонголт болоод байна" гэж тэд бичжээ.
Одоогоор евро 0.2%-иар өсч, 1.1617 ам.долларт арилжаалагдаж байна гэж LSEG мэдээлсэн бөгөөд энэ нь 7-р сарын 1-нд хүрсэн 1.1829 ам.долларын сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлтэд ойртсон дүн юм.
Мөн UBS банкныхан ойрын хугацааны таамаглалаа шинэчилж, 9-р сард еврогийн ханш 1.19 ам.долларт хүрнэ гэж үзэж байна. Өмнө нь тэд энэ үед 1.16 ам.доллар байна гэж тооцоолж байжээ.










