



















“Standard Chartered” банкны мэдээлснээр, 2024 онд спот “Биткойн ETF” (хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг сан бөгөөд Биткойны үнийн өөрчлөлтөөс ихэээхэн мэдрэмтгий, мэргэжлийн болон хувь хөрөнгө оруулагчид Биткойнд шууд хөрөнгө оруулахгүй дамжиж өгөөж хүртдэг) нийт 499,000 BTC худалдан авсан бол “MicroStrategy” 257,000 BTC худалдан авчээ.
Тус банк 2025 онд институциональ (хөрөнгө оруулалтаар мэргэшсэн байгууллага) хөрөнгө оруулалтын урсгал бүр илүү нэмэгдэнэ гэж үзэж байгаа ч зах зээлийн өсөлтийг хадгалахын тулд шинэ худалдан авагчид зайлшгүй шаардлагатай болохыг онцолсон.
"Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинэ худалдан авагчид шаардлагатай. Банкны худалдан авалт их байсан бөгөөд одоо улс орнууд ч нэгдэж байна" гэж тус банкны шинжээчид тэмдэглэсэн байна.
Тус банкны өөдрөг байр суурийг дэмжиж буй гол хүчин зүйл бол АНУ-ын Үнэт цаасны хороо (SEC)-ны 13F (АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд ирүүлдэг томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас улиралд тутам ирүүлдэг тайлангийн нэг төрөл ) тайлангийн мэдээлэл юм. Энэхүү тайлан нь институциональ хөрөнгө оруулалтыг хянадаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн тайланд хедж сангууд 2024 оны дөрөвдүгээр улиралд Биткойн худалдан авалт давамгайлж байсан бол банкууд ч мөн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн нь харагдаж байна.
Үүнээс гадна, “Standard Chartered” банкны онцолсноор, Абу Дабигийн бүрэн эрхт сан “BlackRock-ийн IBIT” ETF-д 4,700 BTC-тэй тэнцэх хэмжээний Биткойн авсанааа ил болгосон нь цаашид улс орнуудын худалдан авах сонирхол нэмэгдэх дохио гэж үзэж байна.
"Худалдан авагчдын төрөл аажмаар өөрчлөгдөж байна. ETF-үүдийн өмнөх үед ихэвчлэн жижиглэнгийн худалдан авагчид зонхилж байсан бол, ETF-ийн эхний үед хедж сангууд давамгайлж, эцэстээ бүрэн улс орнууд зонхилох болно" гэж тус банк тайлбарласан байна.
Энэхүү өөрчлөлт нь “MicroStrategy”-гийн түрэмгий худалдан авалтын хурдац удаашрах магадлалыг нөхөх боломжтой гэж “Standard Chartered” банкныхан үзэж байна. “MicroStrategy” нь АНУ-ын сонгуулийн дараах байдлаар Биткойны нийт нийлүүлэлтийн 1%-иас дээш хэсгийг эзэмшиж буй.
Мөн тус бнкныхны үзэж байгаагаар, тэтгэврийн сан болон төв банкууд зэрэг урт хугацааны институциональ хөрөнгө оруулагчид зах зээлд оролцож эхэлнэ. Чехийн Үндэсний банк 7 тэрбум еврогийн Биткойнд хөрөнгө оруулах талаар авч үзэж байгаа бол Швейцарийн Үндэсний банк Биткойн эзэмших эхний үе шатандаа явж байна гэж тус банк онцолжээ.









