



















Пүрэв гарагт Азийн арилжаагаар унци алтны үнэ бага зэрэг өсөв. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны Нөөцийн Банкны дарга Жером Пауэллыг шүүмжилж, түүнийг солих тухай яриа гарсны улмаас ам.долларын ханш суларсантай холбоотой. Гэсэн ч Израиль-Ираны гал зогсоох тохиролцоо тогтвортой хэвээр байснаар алтны өсөлт хязгаарлагдлаа.
Спот алтны үнэ 0.2%-иар буурч унц нь 3,337.25 ам.доллар болжээ.
Наймдугаар сарын алтны фьючерс мөн 0.2%-иар буурч 3,350.50 ам.доллар/унц болсон байна.
Долоо хоногийн эхээр Доналд Трамп Израиль-Ираны гал зогсоох тохиролцоог зарласны дараа аюулгүйн хэрэгсэл болох алтны эрэлт эрс буурсан юм.

Лхагва гарагт Холбооны нөөцийн дарга Жером Пауэлл Конгрессын өмнө дахин мэдүүлэг өгч, хэтэрхий эрт хүүг бууруулах нь эрсдэлтэй хэмээн сануулж, импортын татварын нөлөөгөөр бий болсон инфляци удаан үргэлжилж болзошгүйг онцлов.
Пауэллийн хоёр өдөр дараалан өгсөн мэдүүлэг Трамп болон Пауэллын хоорондох санал зөрөлдөөн үргэлжилж байгааг харуулсан. Ерөнхийлөгч Доналд Трамп хүүг даруй бууруулахыг шаардсаар байгаа бөгөөд Пауэллыг “Аймшигтай хүн” хэмээн тодорхойлж, түүнийг огцруулсны дараа тавьж болох “3, 4” нэр дэвшигчийг судалж байгаагаа мэдэгдээд байгаа
Wall Street Journal-ийн мэдээлснээр ХНБ-ны дараагийн даргад нэр дэвшиж болзошгүй хүмүүс бол:
Холбооны нөөцийн банкны УЗ-ийн гишүүн асан Кевин Варш
Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассетт
Сангийн сайд Скотт Бессент
Холбооны нөөцийн УЗ-ийн гишүүн Кристофер Уоллер
Энэ нь Холбооны нөөцийн банкны бие даасан байдалд эргэлзээ төрүүлж, ам.долларын ханш унахад хүргэсэн бөгөөд алтны үнэ ийм нөхцөлд өсөх хандлагатай байдаг.
Ам.долларын индекс Азийн цагаар 0.3%-иар буурсан байна.
Гэсэн ч алтны үнэ төдийлөн өсөөгүй. Учир нь Трампын зуучилсан Израиль-Ираны гал зогсоох тохиролцоо Лхагва гарагт ч тогтвортой байсан тул эрсдэл буурснаар газрын тосны үнэ буурч, алтны аюулгүйн эрэлт саарсан.
Металлын зах зээл ерөнхийдөө өсөлттэй байлаа. Ам.долларын ханш суларсан нь түүхий эд худалдан авагчдад илүү хямд болгож өгчээ.
Мөн БНХАУ дотоодын хэрэглээг сэргээх шинэ арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээ зарласан нь зах зээлд нэмэлт өдөөлт өгөв.
Платины фьючерс 1.6%-иар өсөж 1,372.60 ам.доллар/унц хүрч, 2014 оны 9-р сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Сүүлийн үед платин эрс өсөж байгаа нь 5-р сарын сүүлээр гарсан салбарын тайланд үндэслэн их хэмжээний худалдан авалт хийгдсэнтэй холбоотой. Мөн нөөц хомсдож, хүү өссөн нь нийлүүлэлтийг хязгаарлаж байна.
Мөнгөний фьючерс 0.7%-иар өсөж 36.355 ам.доллар/унц болов.
Лондонгийн зэсийн фьючерс 0.5%-иар өсөж 9,770.35 ам.доллар/тонн болсон бол
АНУ-ын зэсийн фьючерс 0.3%-иар өсөж 4.94 ам.доллар/паунд хүрчээ.









