Санхүүгийн тухай ном, кино үзэх нь хөрөнгө оруулагчдад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон энэ салбарын үйл ажиллагааг илүү сайн ойлгоход тусалдаг. Уоллстритийн тухай кинонууд санхүүгийн салбарт ажиллах хүсэлтэй хүмүүст бодит дүр зургийг харуулдаг юм.
Санхүүгийн талаар нэн сонирхолтой бөгөөд боловсрол олгодог олон кино бүтээгдсэн байдаг.

Тухайлбал "The Big Short" кино нь санхүүгийн сэтгүүлч Mайкл Левисийн 2007-2008 оны санхүүгийн хямралын тухай бестселлер номоос сэдэвлэн бүтжээ. "Margin Call" кино нь 2007-2008 оны санхүүгийн хямралын эхэн үед томоохон хөрөнгө оруулалтын банк хэрхэн сүйрлийн ирмэг дээр ирснийг харуулдаг.
Санхүүгийн ертөнц бол кино урлагийн хувьд маш баялаг сэдэв юм. Эмгэнэл, хошин өнгө аяс, овсгоо самбаа, сүйрэл, аврал гээд Холливудын бүтээсэн олон кинонд санхүүгийн талаарх бүх зүйл бий.
Ихэнх кино санхүүгийн мэргэжилтнүүдийг тийм ч таатай дүрээр харуулдаггүй ч хэт тансаг хэрэглээ, өндөр эрсдэл, мэдээж шунал зэрэг нь үзэгчдийн сонирхлыг татдаг.
Санхүүгийн салбарт ажиллахаар төлөвлөж буй эсвэл аль хэдийн ажиллаж байгаа хүн бүрийн үзэх ёстой кинонуудын нэг хэсэг гэж хэлж болно.
Доорх 10 киног санхүү, хөрөнгийн зах зээлийн бодит үйл явдалтай ойр байдлаар нь сонгожээ.
Oliver Stone-ийн бүтээсэн энэхүү сонгодог кино олон мянган төгсөгчдийг хөрөнгийн брокер, шинжээч, банкны салбар руу татсан гэдэг. Анх энэ киног санхүүгийн салбарын хэт тансаг амьдрал, хэтрүүлсэн хэрэглээг шүүмжлэх зорилгоор бүтээсэн боловч бараг 40 жилийн дараа ч гэсэн шинээр ажилд орох хүмүүсийг урамшуулсан хэвээр байна.
Кино нь дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийх (insider trading)-ийн аюулыг сануулдаг ч нэгэн алдартай өгүүлбэр нь түүхэнд үлджээ.
"Greed is good." (Шунал бол сайн зүйл.)
Энэ үгийг домогт дүр болох Gordon Gekko хэлдэг.
2010 онд Oliver Stone анхны кинон Wallstreet -ийн үргэлжлэлийг бүтээжээ. Энэ удаад үйл явдал 2008 оны санхүүгийн хямралын үеэр өрнөнө. Шоронгоос суллагдсан Гордон Гейкко санхүүгийн систем сүйрэх гэж буйг анхааруулдаг.
Гэвч тэр үнэхээр өөрчлөгдсөн үү?
Үгүй. Эцэстээ тэр дахин шунал, эрх мэдлийн өрсөлдөөнд татагдан ордог.
Энэхүү кино нэг зүйлийг сануулдаг.
Уоллстрит дээр шунал хэзээ ч унтдаггүй.
Энэ кино нь RJR Nabisco компанийн алдартай худалдан авалтын бодит үйл явдлыг харуулдаг. Кино нь F. Ross Johnson болон түүний багийн чадваргүй байдал, шунал, арын өрөөний хэлцэл, эрх мэдлийн тэмцлийг харуулдаг.
Энэ бол корпорацийн түүхэн дэх хамгийн алдартай өрийн санхүүжилттэй худалдан авалт (Leveraged Buyout - LBO)-уудын нэг юм.
David Mamet-ийн жүжгээс сэдэвлэсэн энэхүү кино үл хөдлөх хөрөнгө борлуулагчдын тухай өгүүлдэг. Олон жилийн дарамт шахалт тэдний ёс суртахууныг бүрэн устгажээ.
Кино дараах зүйлсийг харуулдаг.
-Борлуулалтын тасралтгүй дарамт
-Тоон зорилтоо биелүүлэхийн тулд ёс зүйгээ золиослох
-Удирдлагын харгис хандлага
Ялангуяа Алек Боулдинын урам зориг өгөх мэт боловч дарамттай илтгэл нь киноны хамгийн алдартай хэсэг юм.
Энэ кино Английн хэдэн зуун жилийн түүхтэй "Барринг" банкыг дампууруулсан Ник Лиссоны бодит түүхээс сэдэвлэсэн. Тэрээр дэлхийн хоёр дахь хамгийн эртний худалдааны банкуудын нэг болох Barings Bank-ийг ганцаараа дампууруулсан. Тэрээр Сингапурт ажиллаж байхдаа асар их алдагдлаа нууц дансанд нууж иржээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Эцэст нь Японы Nikkei индекс дээр хийсэн асар эрсдэлтэй арилжаа нь банкны сүйрэлд хүргэсэн.
Энэ бол эрсдэлийн удирдлагын талаар маш том сургамж өгдөг кино юм.
Энэ баримтат кино Enron-ы хамгийн том залилангийн түүхийг өгүүлдэг.
Кинонд:
Конгрессын сонсгол
Видео бичлэгүүд
Компанийн удирдлагуудын ярилцлага
Шүгэл үлээгч Шерран Ваткинсын мэдүүлэг
зэргийг ашиглажээ.
Хамгийн цочирдом хэсэг нь:
2001 оны Калифорнийн эрчим хүчний хямралыг Enron зориудаар зохиомлоор бий болгосон байжээ.
Тэд цахилгаан станцуудыг "засвар хийж байна" гэсэн худал шалтгаанаар хааж, эрчим хүчний нийлүүлэлтийг зориудаар бууруулан үнийг өсгөсөн байна.
Martin Scorsese-ийн энэхүү кино нь алдарт луйварчин Jordan Belfort-ын өсөлт, уналтын түүхийг өгүүлдэг.
Гол дүрүүдэд:
Леонардо Каприо
Жон Хилл
нар тоглосон.
Кино нь:
OTC брокерийн үйл ажиллагаа
IPO-ийн Pump-and-dump буюу хувьцааны үнийг зохиомлоор өсгөж зардаг луйвар зэрэг схемийг харуулдаг.
Энэ кино хамгийн доод түвшний санхүүгийн луйврыг харуулдаг.
Pump-and-dump схем гэж юу вэ?
Худал мэдээлэл тараана.
Хувьцааны үнийг өсгөнө.
Өөрсдийн эзэмшлийг зарна.
Энгийн хөрөнгө оруулагчид их хэмжээний алдагдал хүлээнэ. Кино зохиомол боловч ийм төрлийн компаниуд бодит амьдрал дээр үнэхээр байдаг.
Түүний хамгийн чухал сургамж:
Хэрэв ямар нэг зүйл хэтэрхий сайхан сонсогдож байвал тэр нь үнэн биш байх магадлал өндөр байдаг.
Энэ жагсаалтын хамгийн бодитой санхүүгийн кино гэж олон хүн үздэг. Кино ердөө 24 цагийн хугацаанд өрнөдөг. Нэгэн том хөрөнгө оруулалтын банк дампуурахын өмнөх мөчийг харуулна. Кино дараах асуудлыг шүүмжилдэг.
Хэт төвөгтэй санхүүгийн бүтээгдэхүүн
Өөрсдөө ч ойлгодоггүй дериватив хэрэгслүүд
Кинонд маш хүчтэй нэг хэсэг бий.
Хоёр удирдах ажилтан сүйрэл ойртож буй талаар ярилцаж байхад тэдний дунд цэвэрлэгч ажилтан юу болж байгааг огт мэдэхгүй зогсож байдаг.
Энэ нь энгийн иргэд санхүүгийн хямралын золиос болдгийг бэлгэддэг.
1. The Big Short (2015)
Энэ кино нь Michael Lewis-ийн "The Big Short: Inside the Doomsday Machine" номоос сэдэвлэн бүтээгджээ. Хэд хэдэн ухаалаг хөрөнгө оруулагчид 2007-2008 оны орон сууцны хөөс хагарах гэж байгааг бусдаас түрүүлж олж хардаг. Энэ кино санхүүгийн төвөгтэй ойлголтуудыг маш энгийнээр тайлбарладгаараа алдартай.
Жишээлбэл:
Селена Гомез покерын ширээн дээр Synthetic CDO-г тайлбарладаг. Маргот Робби шампансктай ваннд сууж байхдаа Mortgage-backed securities (MBS)-ийг тайлбарладаг.
Нэмэлтээр үзэх кинонууд
-Working Girl
-Bonfire of the Vanities
-Arbitrage
-Берни Мэдоффын тухай кинонууд
Берни Медофф нь 64 тэрбум ам.долларын Понци схем ажиллуулсан гэдгээрээ алдартай бөгөөд 2021 онд шоронд нас барсан.
Түүний тухай бүтээлүүд:
-The Madoff Affair
-Chasing Madoff
-Madoff
-The Wizard of Lies
Биткойны тухай кино бий юу? Тийм. Одоогоор баримтат кино олон байдаг.
Жишээлбэл:
Crypto – криптовалюттай холбоотой мөнгө угаалтын тухай триллер.
Going Infinite: The Rise and Fall of a New Tycoon – Sam Bankman-Fried-ийн өсөлт ба уналтын тухай ном бөгөөд үүнээс сэдэвлэсэн кино төслүүд боловсруулагдаж байна.
Хэрэв та санхүү, хөрөнгө оруулалт, Уолл Стритийн ертөнцийг ойлгохыг хүсэж байвал хамгийн түрүүнд "The Big Short", "Margin Call", "Wall Street", "The Wolf of Wall Street" гэсэн дөрвөн киног үзэхийг Investopedia онцгойлон зөвлөжээ.









