



















Уоррен Баффетт Америкийн худалдааны гамшгийг хэдэн арван жилийн өмнө Нострдамус шиг урьдчилан харсан.
Гэвч хүмүүс нэг зүйлийг буруу ойлгодог: Трампын тарифыг бодлогыг Уоррен Баффет дэмждэг гэж боддог.
Бодит байдалд тэс өөр. Тэрээр тарифын бодлогыг хэзээ ч дэмжиж байгаагүй. Бүүр эсрэгээр нь анхааруулж байсан.
Баффетт 2003 оноос сэрэмжлүүлж эхэлсэн байдаг.
Тэрээр АНУ хэт хэрэглээг санхүүжүүлэхийн тулд өөрийн хөрөнгөө зарж байна гэж анхааруулсан. Энэ нь хяналтаа алдахад ойртож буй улсын шинж хэмээн тайлбарлаж байлаа.
Түүний зүйрлэл?
📉 Squanderville (АНУ) Гадаадаас бараа импортолж, IOU (өрийн бичиг)-гээр төлбөр хийж байв.
📉 Thriftville (гадаад орнууд) эдгээр IOU-уудыг ашиглан АНУ-д газар, бизнес, хөрөнгийг худалдаж авсан.
📉 Ингэснээр АНУ дэлхийд цэвэр өртэй улс болж, энэ асуудал улам дордож магадгүй гэж Баффетт үзсэн.
Түүний гаргалгаа бол тариф биш.
Баффеттын санал болгосон шийдэл бол Импортын Сертификат (IC):
🔹 АНУ зөвхөн өөрийн экспортолсонтойгоо тэнцэх хэмжээгээр импорт хийх зах зээлийн зохицуулалттай систем бий болгох.
🔹 Худалдааны дайн, инфляцын шок, дур зоргоор улс онилдоггүй байх.
2024 онд Баффетт дахин сануулж байна.
Түүний хэлсэн үг:
Тариф бол шийдэл биш.
“Энэ бол тодорхой хэмжээнд дайн зарлаж буй хэрэг.
Тарифууд асуудлыг шийдэхийн оронд:
🔹 Хэрэглэгчдэд дарамт учруулна.
🔹 Инфляцыг өсгөнө.
🔹 Дэлхийд улс төр, эдийн засгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлнэ.
Тэгвэл Баффетт байр сууриа өөрчилсөн үү? Үгүй.
🔹 Түүний байр суурь хэвээрээ худалдааны алдагдлын аюулыг анхааруулж байна.
🔹 АНУ-ын гадаад өр өсөн нэмэгдэж буй нь том эрсдэл гэдгийг онцолж байна.
🔹 Гэхдээ тэр маш тодорхой хэлсэн "Тариф бол буруу арга хэрэгсэл" гэж дахин дахин анхааруулж байгаа.









