Олимпын наадмын уран гулгалтын бүжгийн хосын аваргууд урьд шөнө тодорлоо. Өнгөрсөн 3 сард хамтрагчид болж байгаагаа зарласан Францын хос Лоренс Фурниер Бодри болон Гийом Сизерон нар чөлөөт бүжигт 135.64 оноо авч нийлбэр дүнгээр 225.82 оноогоор Олимпын аварга боллоо. Гийом Сизероны хувьд хошой аварга болж байгаа бөгөөд 4 жилийн өмнө Габриэлла Пападакистай хамт Бээжингийн олимпын аварга болж байсан юм. Өмнө нь 1994 оны Лиллехаммер, 1998 оны Наганогийн олимпод ОХУ-ын тамирчид Оксана Гришук, Евгений Платов нар дараалан олимпын аварга болж байжээ. Гэхдээ Сизерон өөр өөр хамтрагчтай олимпын аварга болсон анхны бүжгийн хосын тамирчин боловч спортын хосын төрөлд өмнө ЗХУ-ын тамирчин Ирина Роднина 2 өөр хостой олимпын аварга болж байжээ.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Мөнгөн медалийг Мэдисон Чок, Эван Бэйтс нар 224.39 оноогоор хүртлээ. Бээжингийн олимпоос хойш дэлхийд ноёлсон АНУ-ын хос оролцсон 24 тэмцээнийхээ 20-т нь аваргалахдаа Дэлхийн аваргаар 3 удаа тодорч 2024 онд гэр бүл болсон. Гэхдээ энэ удаад шүүгчид тэдэнд хату хандаж ритм бүжигт бага оноо өгсөн гэж тэдний шүтэн бишрэгчид үзэж байна. Багийн төрөлд алтан медаль хүртсэн 33, 36 настай тамирчид 15 жилийн гайхалтай замналаа энэ олмпын дараа өндөрлүүлнэ гэж мэдэгдсэн.
Хүрэл медалийг 3 дахь олимподоо оролцож буй Канадын хос Пайпер Жильс, Пол Пойрье нар 217.74 оноогоор хүртлээ.
Уран гулгалтын тамирчид өнөөдөр амарч маргааш эрэгтэй чөлөөт үзүүлбэрээр үргэлжлэн аваргаа тодруулна.
Алтан медаль хүртсэн үзүүлбэр нь Халим " киноны хөгжмийн аянд торгомсог зөөлөн, авангард хэв маягаа бүрэн харуулсан ч зарим нэг алдаагаа засах хэргтэй болсон 4 минут байлаа.











