Италид болж буй 2026 оны өвлийн Олимпын наадмын уран гулгалтын багийн төрлийн шагналын ёслолын дараа нэгэн таагүй асуудал үүсчээ. Японы шигшээ баг шагналын тавцангийн бүрээс болон материалын чанарт албан ёсоор гомдол гаргасан тухай нэр хүндтэй сэтгүүлч Жеки Вонг өөрийн Х хуудастаа мэдээлсэн байна. Уран гулгагчдын хувьд тэшүүрийн ир нь тэдний хамгийн чухал зэвсэг байдаг тул энэхүү асуудал тамирчдын дунд нэлээдгүй бухимдал төрүүлжээ.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өнгөрсөн ням гарагт багийн төрлийн тэмцээн дуусаж, АНУ-ын баг алтан медаль, Япон улсын баг мөнгөн медаль хүртсэн билээ. Гэвч баярт мөч удалгүй “засварын ажил” болон хувирсан юм. Учир нь шагналын тавцан дээр уран гулгагчдын тэшүүрийн хутгыг хамгаалах зөөлөвч бүрээс байгаагүйгээс болж тамирчдын тэшүүрийн ир зурагдаж, ноцтой гэмтсэн байна. Алтан медаль хүртсэн АНУ-ын тамирчид ёслолын дараа бүгд тэшүүрийн ирээ дахин ирлүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү жижиг мэт боловч тамирчдын амжилтад нөлөөлж болохуйц техникийн алдаанд хараахан хариу өгөөгүй байна. 2-р сарын 22-нд өндөрлөх энэ удаагийн Олимпын наадмын зохион байгуулагчид дараа дараагийн шагналын ёслолууд дээр тавцан дээрээ резинэн зөөлөвч суурилуулахгүй бол уран гулгагчид медаль авахаасаа илүүтэй тэшүүрээ хамгаалахад илүү анхаарах хэрэгтэй болох нь.










