Япон Улсын Засгийн газрын харъяа Орон Сууц Санхүүжилтийн Агентлаг (JHF) болон Хоккайдогийн их сургуулийн хамтран хийсэн “Улаанбаатар хотын уур амьсгал болон барилгын материал, мөн Японы ногоон орон сууцны стандартуудыг Монголд нэвтрүүлэх боломжийг судлах судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.

Энэхүү судалгаа нь “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК болон “JHF”-ийн хооронд 2025 оны 7 дугаар сард байгуулсан Монгол Улсад тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн чиглэлээр “Техникийн туслалцаа” үзүүлэх гэрээний хүрээнд хийсэн юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

JHF-ийн Олон улсын харилцаа, судалгааны газрын Ерөнхий захирал Юүжи Датэ “Японы орон сууцны санхүүжилтийн туршлага”, “Улаанбаатар хотын орон сууцны барилгын дулааны эсэргүүцлийн зэрэглэлийг тооцоолох судалгааны танилцуулга” болон JHF-ийн өгч буй зөвлөмжүүдийг танилцууллаа. Тус танилцуулгад УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Л.Соронзонболд, төрийн байгууллага, банк болон холбогдох байгууллагуудын төлөөлүүд оролцлоо.
Дэлгэрэнгүй: https://mik.mn/mn/m299/news1610










