АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны дарга Жером Пауэлл хэлэхдээ, инфляцид худалдааны тарифын үзүүлэх нөлөөг илүү сайн ойлгож мэдэх хүртлээ төв банк бодлогын хүүг бууруулахгүй "Хүлээж, ажиглах" байр суурь баримтлахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
Португалд болсон төв банкны удирдагч нарын уулзалтын үеэр Жером Пауэлл мөнгөний бодлогын хувьд болгоомжтой хандлага баримтлахыг онцлов. Тэрээр “Бид зүгээр л тодорхой хугацаа авч байна. АНУ-ын эдийн засаг тогтвортой хэвээр байгаа тохиолдолд болгоомжтой, хүлээцтэй хандаж, эдгээр нөлөөлөл ямар байхыг харзнах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Пауэлл энэхүү мэдэгдлээ Ерөнхийлөгч Доналд Трамп түүнд бусад төв банкууд бодлогын хүүгээ илүү доод түвшинд бууруулсныг дурдсан тэмдэглэлээ илгээсний маргааш гаргасан юм. Ерөнхийлөгч Доналд Трамп гараар бичсэн тэмдэглэлдээ АНУ ч мөн адил ийм арга хэмжээ авч бодлогын хүүгээ бууруулах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлжээ.










