



















Энэ долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөө булангаараа Америкийн домогт боксчин Мухаммед Алигийн зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр сонирхогчийн боксоор хичээллэдэг байх үедээ Италийн Ром хотод зохиогдсон 1960 оны зуны олимпод аваргалж байжээ. Кассиус Клэй гэдэг нэртэй байсан тэрээр 1964 онд Исламын шашинд орсноор нэрээ Мохаммед Али болгон сольсон түүхтэй. 1999 онд Алиг "Спортс Иллюстрэйтэд" сэтгүүл, Би-Би-Си телевиз “Зууны шилдэг тамирчин”-аар өргөмжилсөн юм. Ингээд Мохаммед Алигийн зөвлөгөөг та бүхэндээ хүргэе.
Али “Ямар ч хүн зорилгоо зөв тодорхойлж чадвал түүндээ хүрэх зам тань шулуун дардан байх болно. Харин зорилгодоо хүрэх нь тухайн хүний тэсвэр тэвчээр, шаргуу хөдөлмөрөөс хамаардаг. Миний хувьд хамгийн хүнд хэцүү үед ч өөрийн хүрэх гэж буй зорилгоо байнга бодож явдаг. Ингэсэн тохиолдолд ямар ч бэрхшээл миний зорилгын хажууд өчүүхэн мэт санагддаг. Зарим хүмүүс яг юунд тэмүүлээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Нэг салбарт тодорхой хэмжээнд амжилт гаргачхаад, өөр салбар руу дахин ордог. Хайран цаг хугацаа. Ийм хүмүүс дахин амжилт гаргах нь маш ховор байдаг”. Эцэст нь хэлэхэд хүн нэг л зорилготой байх ёстой бөгөөд түүнийгээ цөм цохь хэмээн домогт боксчин маань зөвлөжээ.
Mr.Unuku










