



















2025 оны эхний хагаст ОХУ Монголын Улсын шинэ нийслэл Хархорумын ойролцоо бага оврын цөмийн цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурж магадгүй байна. Энэ тухай мэдээллийг ОХУ-аас Монголд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Евсиков “Известия” сонинд өгсөн яриандаа дурджээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин есдүгээр сард Монгол Улсад хийсэн дээд хэмжээний айлчлалын үеэр хоёр орны удирдагчид цөмийн цахилгаан барих асуудал дээр ойролцоо байр суурьтай байсан гэжээ.
Ингээд Ерөнхийлөгч нар бага оврын цахилгаан станц барих хоёр орны “Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулахаар тохиролцжээ”.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Харин гэрээнд гарын үсэг зурах хугацаа нь ирэх 2025 оны эхний хагаст байж магадгүй, найдаж байна гэж Алексей Евсиков онцолжээ.
"Шинэ Хархорумд баригдах цөмийн цахилгаан станцын техникийн зураг төсөл бараг л батлагдсан" хэмээн ОХУ-ын төрийн өмчит Росатом өмнө нь мэдэгдэж байжээ. Харин үүнийг бодит ажил болгохын тулд талууд санал болгож буй байршлыг үнэлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх, мөн хэд хэдэн техникийн нөхцөл дээр тохиролцож, дотоодын мэргэжилтнүүдийг сургаж эхлэх шаардлагатай хэвээр байна.










