



















Товч агуулга
-Газрын тосны үнэ 6 хувиар өсөв
-Ирак улсын ойролцоо далайд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц халдлагад өртөн шатжээ.
-Ам.долларын ханш оны эхнээс хойших хамгийн өндөр түвшинд, АНУ-ын 10 жилийн бондын өгөөж 5 долоо хоногийн дээд хэмжээндээ хүрлээ.
Пүрэв гарагт буюу өнөөдөр алтны үнэ бараг өөрчлөгдсөнгүй. Учир нь хувьцааны зах зээл унаж байгаатай холбоотой маржин дуудлага худалдаа, ам.долларын ханшийн өсөлт, Холбоо Нөөцийн Банкны бодлогын хүү буурах хүлээлт суларсан нь аюулгүй хөрөнгө болох алтны эрэлтийг саарууллаа

Спот алтны үнэ Улаанбаатарын цагаар 17:23-т унц нь 5'174.13 ам.доллар байж бараг өөрчлөгдсөнгүй.
Дөрөвдүгээр сард нийлүүлэх АНУ-ын алтны фьючерс мөн 5'180.20 ам.доллар орчимд тогтвортой байв.
Персийн буланд болсон шинэ халдлагын дараа газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллараас давж, Ойрхи Дорнодын мөргөлдөөн ойрын хугацаанд намжих байдал бараг байхгүйг харуулснаар дэлхийн хувьцааны зах зээл пүрэв гарагт уналттай байлаа.
Иран улс дэлхий нийтийг баррелийг нь 200 ам.долларт хүрэх нефтийн үнэд бэлдэх ёстой гэж мэдэгдсэн. Мэдэгдлийн өмнөхөн Иракийн ойролцоох далайд хоёр түлш тээвэрлэгч хөлөг онгоц халдлагад өртөн шатсан.
Түүхий эдийн стратегич Нитеш Шах (WisdomTree) хэлэхдээ:
“Ийм үйл явдлууд нь аюулгүй хөрөнгө хайх эрэлтийг нэмэгдүүлж алтны үнийг хүчтэй өсгөх ёстой. Гэхдээ одоогоор хувьцааны фьючерсийн зах зээл дээр гарч буй маржин дуудлагын улмаас хөрөнгө оруулагчид алтаа зарахад хүрч, үнийн өсөлтийг бага зэрэг хязгаарлаж байна.”
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/03/11/1000029730.mp4

Тамхиныхан тамхины хяналттай холбоотой аливаа хуулийг нэгдүгээрт шууд юу юугүй эсэргүүцдэггүй, хоёрдугаарт судалгаа, эдийн засгийн нөлөөллийг ашигладаг, гурвадугаарт бүтээгдэхүүний ангилал өөрчлүүлэх гэж оролддог. Үүний нэг жишээ нь электрон тамхи хор багатай, тамхинаас гарахад тусладаг бүтээгдэхүүн учраас утаат янжуур тамхинаас ялгаатай зэргээр олон нийтийг төөрөгдүүлдэг. Дөрөвдүгээрт, хууль сулруулах, хойшлуулах, тавдугаарт нийгмийн маргаан үүсгэж, талцуулах загваруудыг ашигладаг байна.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
Түүний хэлснээр ам.долларын ханш болон бондын өгөөж өсөж байгаа нь алтанд дарамт болж байгаа аж.
Ам.доллар энэ онд хүрсэн хамгийн өндөр түвшиндээ ойртож, харин АНУ-ын 10 жилийн Засгийн газрын бондын өгөөж 5 долоо хоногийн дээд хэмжээнд хүрсэн байна.
АНУ-ын Хэрэглээний үнийн индекс (CPI) хоёрдугаар сард 0.3% өссөн нь зах зээлийн таамагтай нийцэж, нэгдүгээр сарын 0.2%-ийн өсөлтөөс нэмэгджээ.
Одоо хөрөнгө оруулагчид баасан гарагт гарах 1-р сарын Хувийн хэрэглээний зардлын индекс (PCE)-ийг хүлээж байна. Энэ үзүүлэлт нь Холбооны Нөөцийн Банкны мөнгөний бодлогын цаашдын чиглэлийг тодорхойлох чухал дохио болно.
Шинжээчдийн байр суурь
ANZ Bank-ийн шинжээчид:
-Газрын тосны үнэ өсөх нь инфляц дахин нэмэгдэх эрсдэл үүсгэж магадгүй
-Гэхдээ энэ дарамт түр зуурын байх бөгөөд Холбооны Нөөцийн Банк бодлогын чиглэлээ өөрчлөхгүй гэж үзэж байна.
Мөн тэдний үзэж байгаагаар:
Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдах эсвэл эрт намжих аль ч тохиолдолд алтны үнэ дэмжлэгтэй хэвээр байна. Учир нь дэлхийн улс төрийн харилцаа улам муудаж байгаа гэсэн ойлголтыг баталгаажуулж, төв банкууд болон байгууллагууд нөөцөндөө алт авахад түлхэц өгөх болно.
Мөнгө (silver): 1.3% өсөж унц нь $86.86
Платинум (platinum): 0.6% өсөж $2,182.96
Палладий (palladium): 1.5% өсөж $1,661.90









