



















Улаанбаатарын цагаар 2025 оны нэгдүгээр сарын 20-ны 01:00 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тангаргаа өргөлөө. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 05-нд болсон сонгуулиар Доналд Трамп ялсанаар хоёр дахь удаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдсон Ерөнхийлөгч цөөн биш. Дараалан хоёр дахиа сонгогдсон хамгийн ойрын жишээ буюу шинэ зуун гарснаас хойш Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш нарыг нэрлэж болно.
Харин 46 дахь Ерөнхийлөгч Жой Байданы хувьд ахин сонгогдох ямар ч боломжгүй байсан нь “эрийг нас уулыг цас” гэдэгтэй адил хэт өндөр настай болсноос өнгөрсөн оны сонгуульд өөрийн дэд Ерөнхийлөгч асан Энэтхэг, Ямайк гаралтай Камилла Харрисыг нэр дэвшүүлж өрсөлдүүлсэнч Доналд Тармпад бүрэн ялагдсан юм.
Хэрвээ Доналдаас өөр хүн нэр дэвшсэн бол гэсэн асуулт тавьж болох ч түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүй. АНУ-ын дэд Ерөнхийлөгч мөн цагаачийн охин Камилла Харрис ийнхүү тус улсын анхны дэд Ерөнхийлөгч эмэгтэй гэдгээрээ түүхэнд үлдэнэ. Харин түүний зам мөр ингээд бүдгэрч түүхийн шарласан хуудсанд нэр нь л үлдэх байх.
Ер нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч нар сонгуульд өрсөлдөн Ерөнхийлөгч болж чадахгүй бол сүүдэрт байсаар бүдгэрдэг жамтай, тогтолцоо нь ч ийм юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлаас шуугиантайгаар огцорсон 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсоны дэд Ерөнхийлөгч байсан Жеральд Форд ямар нэг сонгуульд өрсөлдөлгүйгээр азтай гэх үү эзтэй гэх үү 38 дахь Ерөнхийлөгч болж Никсоны орыг залгамжилсан. Түүнээс хойш 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны дэд Ерөнхийлөгч байсан Аль Гор 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буштай ач тач үзэлцэж АНУ-ын түүхэнд байгаагаагүй зөрүүтэй санал авч эцэст нь хайнааг нь шүүх хагалснаар 43 дахь Ерөнхийлөгчөөр Жорж Буш сонгогдсон юм. Ерөнхийлөгч Билл Клинтон АНУ-ыг удирдах суудлаа эцгээс нь хүлээж аваад хүүд нь дамжуулж өгсөн нь бас л нэг сонирхолтой түүх. Бүүр гайхалтай нь Ерөнхийлөгч Жой Баден Ерөнхийлөгчийн халааг Доналд Трампаас хүлээж аваад Доналд Трампад хүлээлгэн өглөө.
Ерөнхийлөгч байсан эрхэмүүд шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийг “Цагаан Ордон”-ны үүдэн дээр хүлээн авдаг уламжлалтай. Энэ уламжлал энэ удаа ч эвдэгдээгүй. Гэхдээ Жой Баден Ерөнхийлөгч болоод ирэхэд Доналд Трамп угтсан, өөрөө явах болж шинэ Ерөнхийлөгчийг угтан Доналд Трампад “Цагаан Ордон”-ыг эргүүлэн хүлээлгэн өгсөн. Эрхэм Ерөнхийлөгч нарын дотор юу бодогдож байсан бол түүн дундаа Ерөнхийлөгч Жой Баден “Орсон бороо зүсэрч, ирсэн зочин явдаг” гэдэг үнэн юм байна гэж ч бодогдсон байж магад.
Ер нь АНУ чинь 345 сая хүн амтай гэхэд итгэмээргүй. Хэдхэн гэр бүл хольж солигдоод бие биенээсээ эрх мэдлийг өгөлцөж аваад байх шиг. Гэтэл манай улсад хичнээн олон нөхөд Ерөнхий сайд хийж байгаа билээ. Нэг сураггүй нөхөр гарч ирж Ерөнхий сайд хийгээд сураггүй болох эсвэл шоронд орох бүүр болохгүй бол гадаадад дүрвээд зугтах гэх мэтээр алсарч байна.
АНУ-ын өнгөрсөн зууны 100 жилийн түүхэнд дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгч болсон ердөө 6 дэд Ерөнхийлөгч байдаг. Тухайлбал Калвин Куулиж, Харри Трумен, Ричард Никсон, Линдон Жонсон, Жералд Форд, эцэг Жорж Буш нар дэд Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгч болж байжээ. Харин шинэ зуун буюу 2000 оноос хойш Ерөнхийлөгч Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгчийн албыг 8 жил залгуулсан Жой Байдан Ерөнхийлөгчөөр сонгогдож шинэ зууны дэд Ерөнхийлөгч нарын буухиаг ийнхүү залгуулсан байдаг.
Өнгөрсөн зуунд дэд Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгч болсон 6 дэд Ерөнхийлөгчөөс хоёр дэд Ерөнхийлөгчийг онцлоход Ерөнхийлөгч Ричард Никсон өрсөлдөгчөө тагнасан хэргээр (Уотергейтийн хэрэг гэдгээрээ алдартай) огцроход дэд Ерөнхийлөгч Жералд Форд түүний орыг залгамжилсан нь цэвэр аз байсан. Харин Ричард Никсон өөрөө Ерөнхийлөгч Дуэт Эйзенхауэрийн дэд Ерөнхийлөгч байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд домогт Ерөнхийлөгч Жон Физжеральд Кеннедид (JFK) ялагдсан. Гэхдээ тэр дараагийн сонгуульд ялсанаар дунд нь завсарлагтайгаар дэд Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгч болсон түүхтэй.
Харин Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгч байж байгаад сонгуульд дэд Ерөнхийлөгч Жой Байданд ялагдаад дараагийн сонгуулиар дэд Ерөнхийлөгч Камила Харрисыг ялснаар дунд нь завсарлагатайгаар хоёр дахь удаа ийнхүү Ерөнхийлөгч болж түүхэнд шинэ хуудас эхлүүлж байна.
Доналд Трампын ааш авир өөрийгөө илэрхийлж буй илэрхийлэмж, имиж, хэлбэрдэлт нь өмнөх Ерөнхийлөгч нараасаа тэс өөр. Түүнчлэн ахин сонгогдсон бүх Ерөнхийлөгчдөөс бас нэг онцлог нь 45, 47 дахь Ерөнхийлөгч хэмээн нэрлэгдэж түүхэнд үлдэнэ. Анхны Афро-Америк гаралтай гэдгээрээ түүхэнд үлдсэн Ерөнхийлөгч Барак Обама гэхэд 44 дахь Ерөнхийлөгч гэгдэж уг албыг 8 жил залуулгасан, 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш ч мөн адил хоёр сонгуульд дараалан ялж 8 жил Ерөнхийлөгч хийснээр түүхэнд үлдэнэ. Харин Доналд Тармп дунд нь завсарлагатайгаар АНУ-ын түүхэнд цор ганцаараа 45, 47 дахь Ерөнхийлөгч хэмээн үлдэх болно. Энэ амжилт ахин давтагдахгүй биз. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн “Капитол Хилл” рүү иргэдийг турхирсан Ерөнхийлөгч хэмээн бас л түүхэнд үлдэнэ.
Өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхийлөгч Доналд Трампын талаар шуугисаар л байна. Тэгвэл түүний дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жд Ванс гэж хэн бэ?
50 дахь Дэд Ерөнхийлөгч Жд Ванс буюу тэнгисийн явган цэрэг байсан түүний сонирхолтой намтарыг бид тун удахгүй оруулах болно.











