



















Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Нидерланд улсад болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Энэ нь түүний Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөнөөс хэдхэн хоногийн дараа, мөн Израиль-Ираны хооронд гал зогсоох гэрээ байгуулснаа зарласнаас хэдхэн цагийн дараа оролцож буй уулзалт юм.

2025 оны нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирснээс хойш Ерөнхийлөгч Доналд Трамп Европ дахь холбоотнуудтайгаа нүүр тулж буй анхны тохиолдол боллоо.
Онгоцонд явахдаа тэрээр НАТО-гийн хамтын хамгаалалтын гол зарчим болох 5-р зүйлд үнэнч байх эсэхээ тодорхой хэлэхээс зайлсхийв.
“Та НАТО-гийн 5-р зүйлд үнэнч байх” гэж шууд асуухад
тэрээр “Тодорхойлолтоос нь шалтгаална. 5 дугаар зүйлд олон янзын тодорхойлолт бий, та нар мэдэж л байгаа биз дээ?” хэмээн хариулжээ.
“Гэхдээ би найз нь байхад бэлэн байна. Тэдний олонхтой нь би найз болсон. Тэдэнд туслахдаа би үнэнчээр хандах болно” гэж нэмж хэлсэн байна.
Доналд Трампийг Нидерландад ирсний дараа хаан Виллем-Александр, хатан хаан Максима болон НАТО-гийн удирдагчид хамтдаө гэрэл зураг татуулсан байна.
📜 5 дугаар зүйл:
> "Гишүүн орны нэг зэвсэгт халдлагад өртсөн тохиолдолд, бүх гишүүн орнууд энэ халдлагыг бүгдэд нь чиглэсэн гэж үзнэ."
"Ийм үед тус тусын үндсэн хууль, шийдвэр гаргах журмын дагуу зэвсэгт хүч хэрэглэх ч бай, бусад хэлбэрээр ч бай, халдлагад өртсөн гишүүнд тусламж үзүүлж, аюулгүй байдлыг нь сэргээж хадгалах үүрэг хүлээнэ."
Түүнээс дахин тодруулахад:
“Та хамтын хамгаалалтанд үнэнч хэвээр үү?” гэхэд
“Би амь насыг аврахад үнэнч. Би аюулгүй байдалд үнэнч. Тодорхойлолтоо яг газар дээр нь хэлнэ. Онгоцны ард ингэж зарламааргүй байна” гэжээ.
Трамп явахаасаа өмнө мэдэгдсэнээр, Иран Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу өшөө авалтын цохилт хийсэн байна. АНУ 13 пуужинг амжилттай сөнөөж, 14 дэх нь онилоогүй газар унасан гэж тэрээр хэлжээ.

“АНУ-ын нэг ч иргэн бэртэж гэмтээгүй, бараг ямар ч хохирол учраагүй” гэж Трамп мэдэгдээд, цохилт өгөхөө Иран “урьдчилан мэдэгдсэн” хэмээн онцлов.
Хэдэн цагийн дараа Трамп өөрийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан Израиль, Иран хоёр гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай зарласан юм.
“Энэ бол олон жил үргэлжилэх, Орхи Дорнодыг сүйтгэж мэдэх дайн байлаа. Гэхдээ ингээд дууслаа!” гэжээ.
Трамп: “Би Израиль, Иран хоёуланд нь сэтгэл дундуур байна”
Цагаан ордноос явахын өмнө ABC News-д өгсөн ярилцлагадаа Трамп:
“Израиль гал зогсоох тохиролцоо хийсэн даруйд, урьд өмнө үзэгдээгүй их хэмжээний бөмбөгийг Иран дээр хаясан” гэж хэлжээ.
“Би 12 цагийн дотор та бүхэн бэлдэх ёстой гэсэн. Гэтэл эхний цагт л ихээхэн бөмбөг хаяж байгаа нь надад таалагдсангүй” гэж тэр дурдаж,
“Ираны зүгээс нэг пуужин хөөргөсөн нь магадгүй санамсаргүй, байгаа ч олоогүй байх, гэтэл Израиль шууд бөмбөгдсөн” хэмээн хоёр талд хоёуланд нь шүүмжлэлтэй хандсан байна.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын товч хуваарь:
Мягмар гарагт Трамп Нидерландад газардаад хаан, хатны ордонд зоог барьж, “НАТО-ийн гэр бүлийн зураг” авахуулсан.
Лхагва гарагт:
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн үг хэлнэ
Дээд хэмжээний нэгдсэн хуралдаанд оролцоно
Билатераль уулзалтууд хийнэ (ямар удирдагчидтай нь тодорхойгүй)
Хэвлэлийн хурал хийж, Иран руу хийсэн цохилт, түүний үр дагаврыг тайлбарлана
Гол зорилго: Батлан хамгаалахын зардлыг ДНБ-ий 5% хүртэл нэмэгдүүлэх
Трамп НАТО-ийн гишүүн орнуудад батлан хамгаалахын зардлаа ДНБ-ийн 2%-иас 5%-д хүргэх шаардлага тавьж байгаа. Гэсэн ч Испани зэрэг орнууд зөвхөн 2.1%-иар хязгаарлах тохироо хийсэн болохыг Испанийн Ерөнхий сайд зарлажээ.
Түүнчлэн Трамп:
Стратегийн ашигт малтмал, зэвсгийн үйлдвэрлэлийг сэргээх
Хоёр талын уулзалтуудаар холбоотнуудтай хамтын ажиллагааг бататгахыг зорьж байна
Украины дайн ба Трампын байр суурь
Трамп Украиныг НАТО-д элсэхийг эрмэлзсэн нь дайн дэгдэх шалтгаан болсон гэж үздэг.
Украины Ерөнхийлөгч Зеленский энэ удаагийн НАТО-ийн уулзалтад бүрэн оролцохгүй.
Энэ бол Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд оролцож буй НАТО-ийн дээд хэмжээний анхны уулзалт юм.











