



















Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейг огцруулах ажиллагаа эхлүүлэх боломжтой гэж сөрөг хүчний хууль тогтоогчид бямба гарагт мэдэгдлээ. Энэ нь эрх чөлөөт зах зээлийг дэмждэг удирдагч нэгэн криптовалютыг сурталчилснаас болж гарсан хэрэг явдал юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Милей баасан гарагийн орой X (хуучнаар Twitter) дээр $LIBRE гэх бага танигдсан криптовалютыг санал болгосон бөгөөд үүний дараа уг криптовалютын үнэ огцом өсөж, $5 хүрсэн байна. Хэдхэн цагийн дараа уг криптовалютын үнэ $1-ээс доош унажээ. Аргентины финтек салбарын холбооноос энэ тохиолдол нь "rug pull" буюу токены хөгжүүлэгчид хөрөнгө оруулалт татаж, үнийг нь хиймлээр өсгөсний дараа өөрсдийн эзэмшлийг зарж, үнэ нь унах схем байж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн байна. "Энэхүү дуулиан нь биднийг олон улсын хэмжээнд ичгэвтэр байдалд оруулж байна. Иймээс бид Ерөнхийлөгчийг огцруулах ажиллагааг эхлүүлэх шаардлагатай" гэж сөрөг хүчний эвслийн гишүүн Леандро Санторо мэдэгджээ. Милей уг жиргээг хэдэн цагийн дараа устгасан бөгөөд орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр пост нь баасан гарагийн орой хэсэг хугацаанд нийтлэгдсэн байсан аж.
Тэрбээр дараа нь өөрийгөө уг криптовалюттай ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж, дараах тайлбарыг өгчээ: "Би энэ төслийн нарийн мэдээллийг мэдээгүй байсан. Харин мэдээлэлтэй болсны дараа цаашид сурталчлахгүй байхаар шийдсэн." гэжээ.










