



















УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2025.01.07/ хуралдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэний дунд асуулт, хариулт өрнөсөн. Хамгийн анхаарал татсан нь УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Засгийн газрыг хоёр өөр тооцооллыг нэгтгэж ташаа мэдээлэл өгсөн гэж буруутгалаа.
Засгийн газрын түвшинд “Зөөвч Овоо” төслийн үр өгөөжийг тооцохдоо “Оюутолгой” төсөл дээр гарсан алдааг давтахгүй байхад анхаарч ажилласанаа дахин давтан тайлбарласаар буй.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ингээд Монгол Улс, Франц улстай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Зөөвч Овоо” төслийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд төр эзэмших 34 хувийн энгийн хувьцааг тухайн хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн тусгай Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр /АМНАТ/-өөр орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаа нь $593 саяын ногдол ашиг, АМНАТ-т $2 тэрбум үүнээс суурь АМНАТ-т $717 сая, тусгай АМНАТ-т $717 сая, өсөн нэмэгдэх АМНАТ-т $573 сая, нийт улс, орон нутгийн төсөвт $5.2 тэрбумыг ямар нэгэн эрсдэлгүйгээр төвлөрүүлэхээр тооцжээ.










