БНАСАУ хамгийн сүүлийн үеийн “Агаарын довтолгооноос хамгаалах” системээ туршсан талаар тус улсын төрийн хэвлэл “KCNA” агентлаг уламжиллаа. Их Удирдагч Ким Жон Ун уг системийг бүтээхэд оролцсон судалгааны баг, эрдэмтдэд талархлаа илэрхийлсэн талаар “KCNA” агентлагийн мэдээнд дурьдсан байна. Туршилтын явц нь одоогоор систем хэр ажиллаж байгааг туршиж байгаа бөгөөд үйлдвэрлэл аль хэдийн эхэлсэн гэж мэдээлэлд дурьджээ. Харин тухайн туршилт хаана хийгдсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Жил бүр АНУ, БНСУ-ууд хамтран хийдэг “Чөлөөт хамгаалалт” нэртэй хээрийн суургуулилтаа энэ долоо хоногт дуусгаснаа БНСУ "зөвхөн өөрийгөө хамгаалах зорилготой" хэмээн мэдэгдээд байгаа боловч БНАСАУ эдгээр сургуулилтыг дайралт хийх бэлтгэл хэмээн үздэг юм. Тус улсын зүгээс хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтыг зогсоохыг шаардсаар ирсэн байдаг. БНАСАУ -ын Батлан Хамгаалах Яам цэргийн сургуулилтыг удаа дараа буруушаасан мэдэгдэж гаргаж, түүнийгээ “KCNA” агентлагаар дамжуулан уламжлуулдаг юм. Хэрвээ цэргийн сургуулилтаа зогсоохгүй бол “Хамгийн сүйрэлтэй, аймшигтай цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байгаа”гэдгээ БНАСАУ -ын Батлан Хамгаалах Яамны мэдэгдэлд дурьдсан байна.










