Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. БНХАУ-ын дэд даргын албан ёсны айлчлал есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ жил мөн Хятад-Монголын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хань Жөн 2023 онд БНХАУ-ын дэд даргаар сонгогдсон бөгөөд улс төрийн туршлага “арвин”. Тэрээр 1975 оноос ХКН-д элсэж улстөрийн карьераа эхлүүлж 2003 онд Шанхай хотын даргаар томилогдсоноор “хамгийн залуу” хотын дарга болж байжээ. Түүнийг Шанхай хотын даргаар ажиллаж байх хугацаанд ДНБ 65 тэрбум ам.доллараас 480 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ний үзүүлэлтээрээ Хятадын муж, хотуудаас нэгдүгээрт эрэмблэгдэж байв. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2018-2023 онд Төрийн Зөвлөлийн тэргүүн Шадар сайдаар ажиллаж, Хятадын эдийн засгийн бодлого төлөвлөлтийн асуудлыг бүхэлд нь хариуцаж байсан. Манай улс нь БНХАУ-тай 1949 оны аравдугаар сард дипломат харилцаа тогтоож байжээ.










