



















Гуравдугаар сарын 7-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Хятадын гадаад бодлогын талаар байр сууриа илэрхийллээ. Ван И хэлэхдээ: "Бид хувьсан өөрчлөгдөж буй, тогтворгүй ертөнцөд амьдарч байна. Итгэлтэй байдал улам ховор болж байгаа энэ нөхцөлд, улс орнууд, ялангуяа их гүрнүүдийн гаргах сонголтууд нь цаг үеийн чиг хандлагыг тодорхойлж, дэлхийн ирээдүйг шийдвэрлэх юм. Хятадын гадаад бодлого түүхийн зөв талд, хүн төрөлхтний дэвшлийн талд бат зогсох болно. Бид энэ тодорхой бус ертөнцөд тогтвортой байдлыг бий болгоно" гэжээ.
Мөн тэрбээр: "Бид үндэсний ашиг сонирхлоо хамгаалагч тууштай хүчин байх болно. Хятадын ард түмэн өөрсдийгөө тасралтгүй шинэчлэх алдар гавьяатай уламжлалтай. Бид өдөөн хатгалга хийдэггүй, гэхдээ өдөөн хатгалгад автахгүй. Ямар ч дарамт, заналхийлэл, сүрдүүлэг 1.4 тэрбум хятад хүний эв нэгдлийг эвдэж, Хятадын үндэстний агуу их сэргэлтийн түүхэн замналыг маань зогсоож чадахгүй" гэж онцоллоо.
"Бид дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалагч шударга, үнэнч хүчин байх болно. Бид тэгш байдал, нээлттэй байдал, хамтын ажиллагаанд суурилсан дэлхийн түншлэлийг өргөжүүлсээр байх бөгөөд халуун цэгийн асуудлуудыг Хятадын арга барилаар шийдвэрлэхийн төлөө идэвхтэй ажиллана. Дэлхийн өмнөд бүс нутгийн орнууд нэгдэн хүчээ зузаатгах шинэ бүлэг хуудсыг хамтдаа бүтээх болно. Энхийн хөгжлийн зам бол ирээдүйтэй, тогтвортой, тогтвортой урагшлах боломжтой зам гэдгийг бид бодит үйлдлээр харуулах болно. Энэ нь бүх улс орны сонголт байх ёстой" гэв.
"Бид олон улсын шударга ёсыг дэмжигч дэвшилтэт хүчин байх болно. Жинхэнэ олон талт үзлийг баримталж, хүн төрөлхтний ирээдүй болон ард түмний сайн сайхны төлөө хичээн зүтгэнэ. Бид хамтын зөвшилцөл, хамтын хувь нэмэр, хамтын үр өгөөж дээр суурилсан дэлхийн засаглалыг дэмжиж, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг сахин биелүүлж, тэгш бөгөөд журамтай олон туйлт ертөнцийг бий болгоход илүү их санал нэгдэхийг уриална" гэж мэдэгдэв.
"Бид дэлхийн нийтлэг хөгжилд хувь нэмэр оруулагч бүтээлч хүчин байх болно. Бид өндөр стандарт бүхий нээлттэй байдлаа өргөжүүлж, Хятадын шинэчлэлийн өргөн боломжийг бүх улс оронтой хуваалцсаар байх болно. Олон талт чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалж, олон улсын хамтын ажиллагаанд нээлттэй, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй орчныг бүрдүүлж, харилцан ашигтай, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг урагшлуулна" гэж онцолжээ.











