Өнөөдөр БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл “Жэньмин жибао” (Ардын өдөр тутмын сонин)-д Швейцарийн Женев хотод АНУ-тай хийсэн худалдааны хэлэлцээрийн талаар хөндсөн байна. Худалдааны хэлэлцээр эерэг үр дүнд хүрсэн учраас АНУ-тай хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх болно гэсэн агуулгыг тус сонинд илэрхийлжээ. “Жэньмин Жибао” сонинд илэрхийлж буй агуулгыг БНХАУ-ын Коммунист Намын байр суурь хэмээн шууд ойлгож болно.
Тухайн нийтлэлд хоёр улсын хооронд дайны хэмжээний асуудал үүсгээд байсан “Импортын татвар”-ыг бууруулсан нь цаашдын яриа хэлэлцээрийн үүдийг нээж, худалдаа, эдийн засгийн тэнцвэргүй байдлыг арилгахад ихээхэн дөхөм болох тухай дурдсан ажээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
АНУ БНХАУ-аас импортолдог бараандаа ногдуулсан татвараа 145 хувиас 10-20 хувь болгон бууруулсан бол БНХАУ АНУ-аас импортлох бараанд ногдуулсан татвараа 125 хувиас 10 хувь болгон эрс бууруулсан.
“Жэньмин Жибао”-д бичсэнээр эрүүл саруул худалдааны харилцаа нь БНХАУ, АНУ-ын аль алинд нь ашигтай бөгөөд дэлхийн эдийн засагт ч тустай хэмээн онцолсон байна.
Гэхдээ нийтлэлийн төгсгөлд АНУ хэт нэг талыг баримтлан импортын татвар нэмдэг шийдвэрээ “Үндэс”-ээр нь таслан зогсоох ёстой. БНХАУ-тай харилцан ашигтай бодлого хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатай гэжээ.










