Пүрэв гарагт "БНХАУ-ын шүүх Батлан Хамгаалахын сайд асан генерал Вэй Фэнхэ, Ли Шанфу нарт авлигын хэргээр хоёр жилийн тэнсэнтэй цаазаар авах ял оноолоо" гэж төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээллээ.
Энэ нь тус улсын армид явагдаж буй цэвэрлэгээ хэр зэрэг ширүүн байгааг харуулж байна.

Ерөнхийлөгч Ши Жиньпин 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш өргөн хүрээтэй авлигын эсрэг ажиллагааг эхлүүлсэн бөгөөд зэвсэгт хүчин уг ажиллагааны гол бай байсаар ирсэн юм. Энэхүү цэвэрлэгээ нь Хятадын цөмийн болон ердийн пуужингийн хүчийг хариуцдаг элит Пуужингийн хүчинд хүртэл хүрсэн билээ.
Энэ оны эхээр цэвэрлэгээ улам эрчимжиж, Ардын Чөлөөлөх Армийн дээд түвшний генерал, Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Ши Жиньпиний ойрын холбоотон гэж яригддаг байсан Жан Юшяг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
Өмнө нь Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ли Шанфуг “Их хэмжээний хахууль авсан”, мөн бусдад хахууль өгсөн хэрэгт сэжиглэж байсан юм. Мөрдөн шалгалтаар тэрээр “Улс төрийн хариуцлагаа биелүүлээгүй”, “Өөртөө болон бусдад хувийн ашиг хонжоо хайсан” нь тогтоогджээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Харин 2023 онд Вэй Фэнхэгийн эсрэг эхлүүлсэн мөрдөн шалгалтаар тэрээр “Их хэмжээний мөнгө болон үнэт зүйл хахуульд авсан”, мөн “Хүний нөөцийн томилгоонд бусдад хууль бус давуу байдал олгоход тусалсан” болох нь тогтоогдсон гэж Синьхуа агентлаг 2024 онд мэдээлж байв. Түүний үйлдлийг “Онц ноцтой, асар хортой нөлөөтэй, их хэмжээний хор уршиг учруулсан” хэмээн тодорхойлжээ.
Хятадад хоёр жилийн тэнсэнтэй цаазаар авах ял нь тухайн ялтан тэнсэнгийн хугацаанд дахин ямар нэг гэмт хэрэгт холбогдохгүй бол бүх насаар нь хорих ял болгон өөрчилдөг уламжлалтай.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, яланд өөрчлөлт орсны дараа тэднийг өршөөл, ялын хөнгөлөлт эдлэх эрхгүйгээр насан туршид нь хорих аж.
Олон улсын Стратегийн Судалгааны Хүрээлэн (IISS) 2026 онд гаргасан судалгаандаа Хятадын армийн дотор үргэлжилж буй авлигын эсрэг цэвэрлэгээ нь командлалын бүтцэд ноцтой доголдол үүсгэж, хурдацтай шинэчлэгдэж буй зэвсэгт хүчний бэлэн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж дүгнэсэн байна.










