




















БНХАУ-ын зүгээс гарсан хүчтэй хариу үйлдэл, анхааруулгын цуваа нь Бээжин Японы Ерөнхий сайд Тайванийн асуудлаарх алдаатай, аюултай, өдөөн хатгасан мэдэгдлээ татаж авахгүй бол цаашид арга хэмжээ авахад бэлэн байгааг илтгэн харуулж байна. Мөн үүссэн бүх үр дагаврын хариуцлагыг Япон улс бүрэн дүүрэн дангаараа үүрэх ёстой гэж ажиглагчид болон шинжээчид тэмдэглэжээ.
Хэрэв Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи буруу замаар явсаар байвал хоёр талын харилцаанд бүх талын нөлөө үзүүлэх ба энэ нь БНХАУ, Япон улсуудын хамтын ажиллагаанаас үүсэх хөгжлийн боломжийг алдагдуулах, олон улсын хамтын нийгэмлэг дэх нэр хүндийг улам сэвтүүлэх болно гэжээ.
Гадаад хэргийн яам болон Японд суугаа дипломат төлөөлөгчид Хятадын иргэдэд ойрын хугацаанд Япон руу аялахгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь иргэд хоорондын солилцооны орчин муудаж, хүндэтгэсэн харилцаанд эрсдэл нэмэх аюултай гэж дурджээ.
Үүний хариуд, Air China, China Eastern Airlines, China Southern Airlines зэрэг томоохон агаарын тээврийн компаниуд бямба гарагт Япон руу зорчих зорчигчдод онцгой зохицуулалт хийж, 12 дугаар сарын 31-нээс өмнө аялах эрхтэй зорчигчдод тасалбар солих эсвэл цуцлах боломжийг үнэгүй олгохоор болсон байна.
Мөн Боловсролын яам ням гарагт гадаадад суралцах оюутнуудад зориулан анхааруулга гаргаж, Японд суралцах төлөвлөгөөгөө болгоомжтой авч үзэхийг иргэддээ зөвлөжээ. Соёл, Аялал Жуулчлалын Яам ирэх өдрүүдэд Япон руу аялхаас зайлсхийхийг зөвлөсөн байна.
2025 оны 11 дүгээр сарын 7-нд Ерөнхий сайд Санаэ Такаичи Төлөөлөгчдийн Танхимын хуралд Хятадын эх газраас "Тайваньд хүч хэрэглэвэл" энэ нь Японд улсад заналхийлэх нөхцөл үүсгэх талаар хэлсэн бөгөөд уг тохиолдолд Японы өөрийгөө хамгаалах хүчний (Self-Defense Forces) эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж дурджээ.
Японы Ерөнхий сайд анх удаа "Амьд үлдэхэд заналхийлсэн нөхцөл" гэх ойлголтыг парламентэд дурдсан бөгөөд Тайванийн асуудлаар цэргийн оролцоо байх боломжийг сануулсан явдал байлаа.
Хятадын дипломат болон батлан хамгаалах алба Тайванийн асуудлын талаарх мэдэгдлийн хариуд нь хатуу анхааруулгуудыг гаргасан бөгөөд Япон, Тайванийн хоолойд цэргийн оролцоо хийх зориг гаргавал өндөр үнэ төлөх болно гэж мэдэгдсэн.
Гэвч Такаичи хэлсэн үгээ татаж авахаас татгалзсан хэвээр байна.
Ажиглагчид Хятадын хурдан, хүчтэй хариу үйлдлийг Такаичигийн үгсийг тус улсын бүрэн эрх, үндэсний нэгдэлд ноцтой, бодит аюул гэж үзэж байгааг харуулж байна гэжээ.
Нанькай их сургуулийн Япон судлалын хүрээлэнгийн Японы асуудал хариуцсан шинжээч Дин Нюочжоу China Media Group-д хэлэхдээ, Хятадын олон яам агентлагийн уялдсан мэдэгдлүүд нь нөхцөл байдал энгийн дипломатын маргаанаас хэтэрсэн байгааг харуулж байна гэжээ.
"Энэ бүх явцад Хятад улс Япон улсад алдаагаа засах хангалттай боломж олгосон," гэж тэр хэлэв.
"Японы засгийн газар ухамсарлахгүй бол Бээжин цаашид тэвчихгүй."
Тэрээр үндэстний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудалд Хятад улс хэзээ ч уян хатан хандахгүй гэдгийг нэмж анхааруулжээ.
Хятад улс "Нэг Хятад" зарчмыг бусад оронтой дипломат харилцаа тогтоох суурь, олон улсын харилцааны үндсэн норм, олон улсын нийтлэг ойлголт гэж дахин дахин онцолжээ.
Бээжин Тайванийн асуудал нь Хятадын үндсэн эрх ашигт шууд хамааралтай, дотоод асуудал бөгөөд ямар ч гаднын оролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхааруулу байгаа юм.
Ляонин их сургуулийн Японы судлалын хүрээлэнгийн зочин эрдэмтэн Чэн Ян хэлэхдээ, Такаичигийн үг нь харилцан итгэлцэлд тулгуурласан улс төрийн суурийг эрс ганхуулсан бөгөөд хоёр талын харилцаа муудсан хариуцлагыг Япон улс бүрэн хүлээх ёстой гэсэн юм.
Өнгөрсөн сард хоёр улсын удирдагчид БНСУ-ын Гёнжу хотод хоёр талын уулзалт хийж, тухайн үед Санаэ Такаичи Хятадын талд 1972 оны Япон-Хятадын хамтарсан мэдэгдлийн дагуу Тайванийн асуудлаарх байр сууриа баримтлах болно гэж амласан юм.
Гэвч удалгүй Такаичи Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр Тайванийн эрх баригчдын нэгэн төлөөлөлтэй уулзсан зургаа нийгмийн сүлжээнд нийтэлж, тэр хүнийг "Тайванийн Ерөнхийлөгчийн зөвлөх" гэж тодорхойлсон.
"Хоёр долоо хоногийн дараа тэр дахин Тайванийн асуудлаар өдөөн хатгасан мэдэгдэл хийж, БНХАУ-ын Засгийн газрын итгэлийг бууруулж, Японы засгийн газрын улс төрийн амлалтын үнэнч байдалд Бээжинг эргэлзэхэд хүргэсэн" гэж Чэн хэлсэн юм.
Японы Ерөнхий сайдын үг Тайваньд ч мөн шүүмжлэл дагуулсан. Хятадын Коминдан намын өмнөх дарга Хүн Сию-чү нийгмийн сүлжээнд бичихдээ, "Тайвань Японы колони биш болсон, Япон улс түүхийн буруугаа бүрэн хүлээгээгүй тул Тайванийн асуудалд оролцох эрхгүй" гэжээ.
Өмнөх Коминдан намын дарга Ма Ин-жоу мөн "Гаднын оролцоо нь хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд хоёр тал шууд хэлэлцээрээр асуудлыг шийдэх ёстой" гэж тэмдэглэв.
Энэ жил БНХАУ милитарист Японыг ялсны 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Шинжээчид, Япон улс колоничлолын үед олон гэмт хэрэг үйлдсэн тул ийм чухал үед үг үйлдэлдээ онцгой анхаарах ёстой гэж тэмдэглэв.
БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн өдөр тутмын сонин Бямба гарагт нүүр хуудас дээрээ Такаичигийн үйлдлийг тодруулах, Япон дахин милитаризмын алдааг давтах эсэхийг тодорхой болгохыг уриалсан нийтлэл гаргав.
Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Япон судлалын хүрээлэнгийн дэд захирал Лү Яо-донг хэлэхдээ, Дэлхийн II дайнд ялагдсан Японы үндэсний үйл ажиллагаа нь НҮБ-ын дүрэм болон энхийн конституцийн 9 дүгээр зүйлээр хатуу хязгаарлагддаг. Энэ зүйл нь дайн, хүч хэрэглэхийг олон улсын маргааныг шийдэх арга биш гэж үгүйсгэдэг.
БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл People's Daily-д нийтлэгдсэн нийтлэлд Такаичигийн Тайванийн талаархи үг нь ганцхан улс төрийн хэл яриа биш, харин Японы барууны хүчин өөрсдийгөө энхийн конституцийн хязгаараас чөлөөлж 'цэргийн гүрэн' болохыг эрмэлзэж байгаагийн илрэл гэж тэмдэглэжээ.
Тайванийн нөхцөл байдлыг Японы өөрийгөө хамгаалах эрхтэй холбосноор уг алхам нь "Японы цэргийн өргөжилтийг зөвтгөх мэт харагдаж, Японы милитарист чиг хандлагын аюултай бодлогын дохиог илэрхийлж байна" гэж нийтлэлд анхааруулсан юм.
Лү хэлэхдээ: "Япон улс энхийн замаар явмааргүй байгаа бололтой. Энэ зам нь зөвхөн Хятад-Японы харилцаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна бүс нутгийн энхтайван, тогтвортой, аюулгүй байдалд ч халдана" гэжээ.










