



















БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, тэргүүн хатагтай Ким Кён Хиг тойрсон асуудлаар мэдэгдэл хийлээ. Тус улсын тэргүүн хатагтай нараас хамгийн их хэл аманд орооцолдож буй нь Ким Кён Хи. Тэргүүн хатагтай Ким Кён Хигийн сүмийн тэргүүнээс З сая воны үнэтэй "DIOR"-ын цүнх бэлгэнд авсан хэрэг нь "хаагдсан" ч эрх баригч намын дунд болон засгийн газарт хагарал үүсэх хэмжээнд тулсан. Мөн тэргүүн хатагтай төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцох, бусдад албан тушаал амлах, улс төрийн хүрээний нэр бүхий хүмүүстэй байнга зурвасаар харилцах, нэр дэвшүүлэх асуудалд хутгалдах, Дойче Моторс компанийн хувьцааны үнийг өөрчилсөн, бөө үзмэрчтэй дотночлон төрийн асуудлаар уулзаж зөвлөгөө авдаг гэх мэт асуудалд орооцолдоод байна. БНСУ-ын иргэд тэргүүн хатагтай биеэ зөв авч явахгүй байгаа асуудалд шүүмжлэлтэй хандаж, арга хэмжээ авах ёстой хэмээн үзэж байгаа юм.
Тэргүүн хатагтайн орооцолдоод байгаа дуулиант асуудлуудаас болж БНСУ-ын иргэдийн засгийн газартаа итгэх итгэл 10 хувь болтлоо буурчээ. Харин сөрөг хүчний зүгээс тэргүүн хатагтай нар хууль бус асуудлуудад орооцолдсон тохиолдолд тусгай яллах хууль гаргах ёстой хэмээн эрхбаригчдад шахалт үзүүлж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Өнөөдөр БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл үүсээд байгаа асуудалд хандан тайлбар хийлээ. Тэрээр,
Хэрэв миний эхнэр хууль бус үйлдэл хийсэн бол би хэчнээн хайртай байгаад ч, Ерөнхийлөгч байсан ч өмгөөлж чадахгүй, хариуцлагаа хүлээнэ. Мөн Ерөнхийлөгчөөр ажиллах үлдсэн хоёр жил хагасын хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллана.
"Үүсээд буй бүх асуудал миний буруугаас болсон, би ард түмнээсээ уучлалт гуйж байна
Ерөнхийлөгч Юн Сок Ёл тангараг өргөх үеэс эхлээд Тэргүүн хатагтай хэл аманд өртөх болсон юм. Тэргүүн хатагтай Ким Кён Хи өөрийн намтартаа Нью-Йоркийн их сургуулийн “Стерн Бизнес”-ийн сургуульд суралцаж төгссөн гэж бичиж байв. Гэвч энэ мэдээлэл нь худал мэдээлэл байсан бөгөөд худал хэлснийхээ төлөө уучлалт гуйж байв. Түүнээс гадна Сөүл хотын “Alternative space loop” ТББ-т ажиллаж байсан гэсэн бичсэн нь худал болж таарчээ. Түүнийг “Alternative space loop” ТББ-д ажиллаж байсан гэх мэдээлэл баримт, гэрчлэх хүн олдоогүй юм. Энэ мэдээлэл гарсны дараа БНСУ-ын хэвлэлүүд түүнийг архины газрын эмэгтэй байсан гэх баримтуудыг гаргаж ирсэн ч худал цацсан хэмээн 6 хүн яллагдагчаар татагджээ.










