БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах асуудлаар импичмент явуулах эсэх асуудлаар Үндэсний Ассемблейн хурал болов.
Цэргийн онц байдал зарлаж өрсөлдөгчөө баривчлахаар төлөвлөж байсан Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулахыг сөрөг хүчний 6 нам дэмжээд байгаа бол одоогоор эрх баригч "Ард түмний хүч" намын гишүүдээс 2 санал дутаж байна. Тодруулбал импичментын саналд 300 гишүүний 198 гишүүн дэмжиж, 102 гишүүн татгалзав. Хэрэв 200 гишүүн дэмжсэн бол Ерөнхийлөгч Юн Сок Ёл огцрох нь тодорхой болох байв.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Санал хураалт эхлэх үеэр Үндэсний Ассемблейн танхимыг эрхбаргч "Ард түмний хүч" хэд хэдэн гишүүд орхин гарч явсан юм. Ингэснээр Ерөнхийлөгч Юн Сок Ёл суудалдаа үлдэж магадгүй төлөвтэй болов. Дараагийн санал хураалт энэ сарын 11-нд болох төлөвтэй байна.
Яг одоо БНСУ-ын Үндэсний Ассемблейн урд Юн Сок Ёл ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжиж буй иргэдийн жагсаал үргэлжилж байна.










