



















Прокурорууд Юныг “Дайсан улсад тусалсан”, “Цэргийн хурцадмал байдал үүсгэхийг оролдсон” гэж буруутгалаа.
Өмнөд Солонгос Хойд Солонгос руу дрон илгээсэн эсэхээ хүлээн зөвшөөрөөгүй, мөн няцаагаагүй байна.
Юн “бослого” (төрийн эргэлт) үйлдсэн хэргээр шүүлгэж байгаа бөгөөд шүүх түүнийг буруутай гэж үзвэл цаазаар авах ял хүлээж байна
Өмнөд Солонгосын тусгай прокурорууд Даваа гарагт Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг эрх мэдлээ урвуулан ашигласан болон дайсан улсад тусалсан хэргээр нэмж яллалаа. Энэ нь өнгөрсөн онд түүний богино хугацаанд "цэргийн байдал" зарласантай холбоотой нэмэлт ял юм.

Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Юн Өмнөд ба Хойд Солонгосын хооронд цэргийн мөргөлдөөн өдөөж, улмаар "цэргийн байдал" зарлах оролдлого хийсэн байна. Энэ талаар батлагдсан нотолгоо олдсон ажээ. Нэгэн цэргийн албан хаагчийн гар утаснаас “дрон”, “мэс ажилбарын цохилт” гэх мэт үгс бүхий зурвас илэрчээ.
Юныг 2025 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр албан тушаалаас нь огцруулсан бөгөөд тэрбээр одоо төрийн эргэлт (insurrection) хийсэн хэргээр шүүлгэж байна. Хэрэв шүүх түүнийг буруутай гэж үзвэл цаазаар авах ял оноох боломжтой.
Юн мэдэгдэлдээ:
Би цэргийн дэглэм тогтоох зорилго агуулаагүй, харин сөрөг хүчний хууль бус үйлдлийг илчлэх, ардчиллыг хамгаалахын тулд цэргийн байдал зарласан (онц гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй) гэж байнга хэлж ирсэн юм.
Прокурорын газрын мэдээлснээр, Юн, тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Ким Ён-хён, Цэргийн тагнуулын газрын дарга асан Ё Ин-хён нар гурвуулаа “Хойд Солонгосыг өдөөн довтолгоо хийхэд хүргэх төлөвлөгөө гаргаж”, үүгээр дамжуулан Юнд "Цэргийн байдал" зарлах шалтаг гаргахыг зорьсон гэжээ.
Ким, Ё нарыг мөн ижил зүйл ангиар яллаж байгаа.
Тусгай прокурорын баг Юн болон түүний командлалыг “Хойд Солонгос руу нууцаар дрон илгээх ажиллагаа явуулсан” гэх хэрэгтэй холбон буруутгаж байгаа ба энэ нь хоёр улсын хооронд хурцадмал байдал бий болгож, Юнийн "цэргийн байдал" зарласан үйлдлийг зөвтгөх зорилготой байсан гэж үзэж байна.
Өнгөрсөн оны 10-р сард Хойд Солонгос Өмнөд Солонгосыг “Пхеньян хот дээгүүр дрон илгээж, эсэргүү суртал ухуулгын хуудас цацсан” гэж буруутгаж, сүйрсэн дроны гэрэл зургийг нийтэлж байсан юм.
Тухайн үед Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам энэхүү хардлагыг няцааж, эсвэл батлах талаар аливаа мэдэгдэл хийхээс татгалзсан. Харин энэ долоо хоногийн Даваа гарагт Батлан хамгаалах яамны төлөөлөгч “Энэ асуудлаар тайлбар өгөхгүй” гэж дахин мэдэгдсэн байна.
Батлан хамгаалахын сайд асан Ким мөн "цэргийн байдал" зарласан хэргээр шүүгдэж байгаа бөгөөд Ё Ин-хён хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ “Юны тушаалыг эсэргүүцэж чадаагүйдээ гүнээ харамсаж байна” гэж хэлжээ.
Харин прокурорын төлөөлөгчийн хэлснээр, Ё гар утсанд нь олдсон тэмдэглэлийн талаар “утгагүй тайлбар өгч, өөрийгөө өмгөөлөх оролдлого хийж байна” гэсэн юм.











