БНСУ-ын Samsung, SK Hynix компаниуд хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн салбарт олон их наяд воны хөрөнгө оруулалт хийхээ удахгүй зарлах аж.
Samsung Electronics болон SK Hynix компаниуд ирэх долоо хоногт болох БНСУ-ын Засгийн газрын авч хэрэгжүүлэх гэж буй эдийн засгийн арга хэмжээний үеэр хагас дамжуулагч, хиймэл оюун ухааны дэд бүтэц болон бусад өндөр технологийн салбарт чиглэсэн урт хугацааны "Ихээхэн хэмжээ"-ний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцуулахаар болсон байна.
Энэ талаар баасан гарагт Maeil Business Newspaper сонин мэдээллээ.

Тус сонины мэдээлснээр, Samsung Group ойрын 10 жилийн хугацаанд нийт 1'000 их наяд вон (ойролцоогоор 646 тэрбум ам.доллар) давсан хөрөнгө оруулалт хийхээ зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь БНСУ-ын түүхэн дэх хамгийн том хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын амлалт болж магадгүй юм.
Мэдээлэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Ли Же Мун 6-р сарын 29-нд үндэсний эдийн засгийн уулзалтыг зохион байгуулах бөгөөд үүнд Samsung Electronics-ийн дэд дарга Жун Ён Хиүн , SK Hynix-ийн гүйцэтгэх захирал Квак Нох Жун зэрэг томоохон компаниудын удирдлагууд оролцож, бүс нутгийн хөгжлийн төслүүдтэй уялдуулсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцуулах аж.
Samsung компанийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь:
Хагас дамжуулагч үйлдвэрлэл
Хиймэл оюун ухааны дата төвүүд
Батерей
Дэлгэцийн технологи

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
зэрэг салбарыг хамрах бөгөөд шинэ чипийн үйлдвэрүүд байгуулах, дэвшилтэт савлагааны (advanced packaging) үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн улсын баруун өмнөд бүсэд баригдах хагас дамжуулагчийн үйлдвэрүүдэд ойролцоогоор 300 их наяд вонын хөрөнгө оруулж байгаа. Мөн хиймэл оюун ухааны дата төвүүдэд 350 их наяд воноос дээш хөрөнгө оруулах асуудлыг судалж байгаа гэж Maeil Business Newspaper бичсэн байна.
Үүний зэрэгцээ SK Hynix энэ долоо хоногт Nasdaq хөрөнгийн бирж дээр Америкийн хадгаламжийн хувьцаа (ADR) гарган 29.4 тэрбум ам.долларын хөрөнгө татахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.
Татан төвлөрүүлсэн хөрөнгийг:
шинэ хагас дамжуулагчийн үйлдвэрүүд,
дэвшилтэт савлагааны үйлдвэрүүд,
чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад
зарцуулах юм.
Гэсэн хэдий ч Азийн технологийн хувьцаануудын өргөн хүрээний уналтын нөлөөгөөр Сөүлийн хөрөнгийн бирж дээр Samsung Electronics болон SK Hynix-ийн хувьцааны ханш Улаанбаатары цагаар 10:55 цагийн байдлаар бараг 7%-иар буурсан байна.
Эдгээр төлөвлөгөө нь хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн өрсөлдөөн АНУ, БНХАУ-ын хооронд улам ширүүсэж буй энэ үед Өмнөд Солонгос өөрийн технологийн өрсөлдөх чадварыг бэхжүүлж, AI-ийн дэд бүтэц болон чип үйлдвэрлэлийн салбараа эрчимтэй хөгжүүлэх зорилготой байгааг харуулж байгаа юм.
1 usd=1548 krw









