



















БНСУ-ын Үндэсний Ассемблей Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дак Сүг огцруулах санал хураалт явууллаа. Энэ санал хураалт Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах санал хураалтаас хоёр долоо хоногийн дараа болж байна.
Хан Дак Сүг огцруулах импичментийн санал хураалтад Үндэсний Ассемблейн 192 гишүүн оролцож 151 нь дэмжлээ.
Баасан гарагт явуулсан санал хураалт БНСУ-ын Үндэсний Ассемблейд эмх замбараагүй байдал үүсгэж явуулахад парламентад эмх замбараагүй байдал үүсэж маргаан дагуулжээ. Учир нь Үндэсний ассамблейн дарга Ву Вон Шик Хан Док Сүг огцруулахад эрхбаригч Ард түмний намын 200 гишүүнээс санал хураахгүй зөвхөн сөрөг хүчний гишүүдээс санал хураасан юм. Тиймээс сөрөг хүчний 151 гишүүний саналаар Хан Док Сүгийн импичмент дэмжигдсэнээр эрх баригч намын гишүүд эсэргүүцлээ илэрхийлж маргаан дагуулжээ. Үүний хариуд эр хбаригч намын гишүүд Үндэсний Ассемблейн даргаа огцрохыг шаардаж бойкот хийж эхлээд байна.
Хан Док Сүг яагаад огцруулав?
Ерөнхийлөгч үүрэг гүйцэтгээд хоёр долоо хоног болсон Хан Док Сү нь Ерөнхийлөгч Юн Сок Ёлын хэргийг хянахаар Үндэсний Ассемблейгаас сонгосон гурван шүүгчийг томилохыг хориглосон. Гурван шүүгчийн хориглосны дараа Үндэсний Ассемблейн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ха Док Сүг Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг хэргийг шийдвэрлэх нөлөөлөх оролдлого хийлээ гэж импичмент явуулахаар нэгджээ. БНСУ-ын үндсэн хуулийн цэц 9 хүнээс бүрддэг. Харин Юн Сок Ёлыг огцруулах эцсийн шийдвэрийг гаргах цэцийн бүрэлдэхүүний 6 нь санал нэгдсэн тохиолдолд албан ёсоор огцорно. Одоогоор цэцийн бүрэлдэхүүнд 6 гишүүн байгаа бөгөөд нэг нь татгалзсан тохиолдол Юн Сок Ёлын бүрэн эрх хэвээр үлдэнэ. Тиймээс цэцийн бүрэлдэхүүнийг энэ чигт нь үлдээхээр оролдлого хийсэн хийсэн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ийнхүү огцорч байна.
БНСУ ардчилалд шилжсэнээсээ хойш түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулж байна. Хан Дог Сүгийн оронд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр тус улсын Сангийн сайд Чой Санг-мок томилогдож байна.
Ерөнхийлөгч Юн Сок Ёлын адилаар Хан Дог Сүгийн огцрох импичментыг 180 хоногийн дотор үндсэн хуулийн цэц эцэслэнэ.











