



















Боинг компани сар бүр 1 тэрбум долларын алдагдал хүлээж байна. Боинг компанийн алдагдалд "онгоцны аюулгүй байдал", "чанарын хяналт", томоохон "ажил хаялт" гэх үндсэн 3 шалтгаан нөлөөлжээ.
Боинг компани 2024 оны байдлаар 11.8 тэрбум долларын алдагдал хүлээсэн нь 2020 оноос хойш буюу цар тахлын үеэс ч тааруу үзүүлэлт болж байна.
Учир нь Боингийн аюулгүй байдал, сүүлийн жилүүдэд гарсан осол, үйлдвэрлэлийн хяналт шалгалттай холбоотой маргаанууд үргэлжсээр байна.
Хамгийн сүүлд 2024 оны 1-р сард үйлдвэрээс гарсан цоо шинэ Боинг-737 Max загварын онгоц хөөрөх үед хаалганы эд анги салж онгоцны их бид нүх гарсан байна. Шалгалтын явцад хаалгыг зохих ёсоор бэхлээгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Энэхүү үйл явдал нь Боинг болон тус компанийн гол ханган нийлүүлэгч "Spirit Aerosystems" компанийн чанарын хяналтад ноцтой алдааг байгааг нотолсон юм. Тиймээс Боингийн үйлдвэрт өөрчлөлт оруулж, аюулгүй байдал, чанарын хяналтын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан Боинг компани үйлдвэрлэлээ хязгаарлаад байна.
Үүнээс гадна 2018 болон 2018 онд Боинг компаниийн 737 Max загварын онгоцууд осолдож 346 хүн амиа алдсан хэргийн нэхэмжлэл, дуулиан өнөө хүртэл үргэлжилж байгаа юм.
Гуравдах шалтгаан нь ажил хаялт. 2024 оны 8-р сард Боинг компанийн гүйцэтгэх захирлаар ахмад инженер Ортберг томилогдож, цалин болоод тэтгэвэрт гарах журамд өөрчлөлт орсноор бүх нийтийн ажилт хаялт эхэлжээ.
Ажил хаялтын улмаас Сиэтлд байрлах Боинг компанийн гол үйлдвэрт 33 мянга орчим хүн хжил хаяснаар Боинг-737 Max загвар болоод Боинг-777, Боинг-767 ачаа тээврийн онгоцны үйлдвэрлэлийг зогсжээ. Ажилт хаялт өнгөрсөн 11-р сард зогсож асуудлууд шийвэрлэгдсэн ч тус компанийн алдагдалд том нөлөө үзүүлсэн юм.









