



















Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны хуралдаанаар Улсын Дээд Шүүх УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг (иргэд лайвчин Д.Мөнх-Эрдэнийн дүү гэдгээр нь илүүтэй таньдаг) эргүүлэн татах нөхцөл бүрдсэн. Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилдэг тул УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын батлалцсан хууль, тогтоомж, гэрээ хуулийн хүрээнд хүчингүй болох магадлал үүслээ. Тухайлбал Д. Цогтбаатар нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан.
Тодруулбал Улсын Дээд шүүхээс түүнд холбогдох анхан шатны шүүхийн шийдвэр болох нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасах, 20 сая төгрөгийн торгуулийн ялыг хэвээр үлдээсэн юм.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
УИХ-ын тухай хуулийн 9.1.5 дахь хэсгийн ‘’Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацааны өмнө дуусгавар болох үндэслэл болно’’ гэж заасан заалтыг УИХ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль дээдлэх зарчмыг УИХ өөрөө зөрчиж байна гэсэн байр суурийг зарим хуульчид илэрхийлээд байгаа.
Д.Цогтбаатар нь УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон.
Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгт оноосон 6 жилийн ялыг хэвээр үлдээсэн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгальмаагийн мөнгө угаасан хэргийг дахин хэлэлцүүлэх, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгох зэрэг шийдвэрүүдийг гарсан.











