



















Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд ноцтой анхааруулга өгч, Тегеран АНУ-тай цөмийн хэлэлцээр байгуулах ёстой байсан хэмээн мэдэгдэв. Тэрээр “Иран миний хэлсэн ‘гэрээг’ байгуулах ёстой байсан. Ямар их харамсалтай явдал болж байгааг харцгаа, хичнээн хүний амь нас үрэгдэж байна вэ! Тодорхой хэлбэл, ИРАН ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ” хэмээн нийгмийн сүлжээндээ бичсэн байна.
Мөн тэрээр “Бүх хүн Тегеранаас яаралтай нүүж гар!” хэмээн уриалсан байна.

Энэхүү мэдэгдэл нь Израиль болон Ираны хооронд сүүлийн 30 жилийн хамгийн ширүүн мөргөлдөөн өрнөсний дараа гарч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Иерусалим Тегераныг довтолсны дараа хоёр талын мөргөлдөөн ноцтой хурцдаад байгаа.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Израиль Иран дахь хэд хэдэн цөмийн байгууламжийг онилсон бол үүний хариуд Исламын Бүгд Найрамдах Иран улс ширүүн хариу цохилт өгсөн. Ираны пуужингууд Израилийн санхүүгийн төв Тел-Авив хотод цохилт өгөөд байна.
Өмнө нь Трампын засаг захиргаа Иран, Израйлийн хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа хэмээн мэдэгдэж байсан ч, нөхцөл байдал намжих ямар ч шинж ажиглагдахгүй байна гэж хэвлэлүүд мэдэгдсээр байгаа юм. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Иран Персийн булангийн орнуудтай холбогдон, АНУ-аар дамжуулан Израилийг шахалтанд оруулах замаар гал зогсоох хэлэлцээрийг дэмжүүлэх оролдлого хийжээ.
АнУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цөмийн амбицийг тууштай эсэргүүцсээр ирсэн бөгөөд сүүлийн үед тус улсыг уран баяжуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Харин Тегеран энэ мэдэгдлийг эрс эсэргүүцсээр ирсэн билээ.










