



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар Баасан гарагт буюу маргааш утсаар ярихаар болжээ. Утсаар ярих болсон гол шалтгаан нь АНУ зарим чухал зэвсгийн нийлүүлэлтээ түр хугацаагаар зогсоосонтой холбоотой асуудал гэж Financial Times сонин өнөөдөр мэдээллээ.
Утсаар ярих үеэр Украины Ерөнхийлөгч цаашдын зэвсгийн нийлүүлэлтийн талаар хөндөн ярих төлөвтэй байгааг тус сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд хэлсэн байна. Гэсэн ч уг ярианы тов өөрчлөгдөх магадлалтай хэмээн нэмж хэлжээ.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэхүү товлогдсон яриа нь АНУ-ын зүгээс зэвсгийн нөөц хомсдож байгаатай холбоотойгоор Украиныг дэмжих, зарим чухал зэвсгийн нийлүүлэлтийг зогсоосны дараахан явагдах гэж байна. Тус шийдвэрийн хүрээнд Украин Оросын баллистик пуужингийн довтолгоог сөрөн зогсох гол хамгаалалт болох Patriot агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийн нийлүүлэлт хэсэгчлэн саатсан юм.
Энэхүү нийлүүлэлтийг зогсоосонтой холбоотойгоор Украины тал Лхагва гарагт АНУ-ын Киев дэх түр хамаарагч элчин сайдыг дуудаж уулзан, Вашингтоны зүгээс үзүүлж буй цэргийн тусламжийг үргэлжлүүлэх нь ямар чухал болохыг онцлон тэмдэглэж, зэвсгийн нийлүүлэлтийн тасалдал нь Украиныг ОХУ-ын агаараас хийж буй дайралтад илүү өртөмтгий болгоно гэж анхааруулсан байна.










