




















МАН-ын гишүүн, УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томиллоо. Тэрбээр өнгөрсөн найман жил буюу хоёр ч парламентад Өвөрхангайчуудыг төлөөлж, гишүүнээр ажилласан юм. Ингэхдээ 2020-2024 оны УИХ-д МАН-ын гишүүдээ "зангидаж" бүлгийн даргын албыг хашсан. Харин энэ удаагийн Улсын Их хурлын сонгуульд хангайн бүсээс МАН-аас нэр дэвшээд өвдөг шороодсон гишүүдийн нэг юм. Гэхдээ сонгуульд ялагдсан ч Г.Тогтохсүрэн улс төрөөс холдсонгүй. Төрийн өмчит үйлдвэрийн газар "Монголросцветмет"-ийн захирлын албан тушаалд томилогдлоо.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
“Монголросцветмет” ТӨҮГ-ыг БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл нэртэйгээр байгуулж байсан. Энэ ТӨҮГ-ын тухайд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой. Эдүгээ 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгж юм. Хамтарсан нэгдэл 2007 оноос хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна. 1973 оноос 2016 он хүртэл Үйлдвэрийн газрын Дүрмийн сангийн 51 хувь Монгол Улсын, 49 хувь нь ОХУ-ын өмчлөлд байсан бөгөөд 2016 оноос Монгол Улсын 100 хувь төрийн өмчийн эзэмшилд шилжсэн. Улмаар “Монголросцветмет” ТӨҮГ-ыг “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болгосон юм.










