Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Элчин сайдаар томилох саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Тэгвэл УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 8-нд буюу Лхагва гарагт хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг зөвшилцөнө.
Үндсэндээ хэн, хэнийг Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д өргөн мэдүүлэв гэдэг тодорхой болно. Улмаар тухайн асуудлыг УИХ Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн, эцэслэх товтой байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Одоо Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдын албыг Б.Дорж залгуулж буй. Бүрэн эрх нь дуусч байгаа тул зөрүүлж хүн томилох шаардлага үүссэн. Тэгвэл тухайн албыг УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь залгуулах магадлал өндөр байна.
УИХ-аас Ерөнхийлөгчөөс хүргүүлсэн саналыг шууд хүлээж авч дэмжих магадлал илүү өндөр. Н.Оюундарь нь 2016-2020 онд Сэлэнгэ аймгаас парламентад сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Улмаар 2023 оноос МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх болсон юм.










