



















Тэрбумтан Элон Макс 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэмжиж компанит ажилд нь идэвхтэй оролцож байна. Тэрээр бямба гарагт Пенсильвани мужийн сонгогчидтой уулзах үеэрээ тус мужид бүртгэлтэй сонгогчдын дунд сугалаа явуулж 11-р сарын 5 хүртэл өдөр бүр 1 сая долларын азтан шалгаруулахаа мэдэгдлээ. Элон Максийн хэлж байгаагаар Пенсильвани мужийн сонгогчид ирэх 11 сарын 5-ыг хүртэл АНУ-ын Үндсэн хуулийг дэмжсэн цахим өргөдөлд гарын үсэг зурсан хүмүүсээс өдөр бүр азтан шалгаруулна гэжээ.
Тэрээр анхны 1 сая долларын чекийг бямба гарагийн уулзалтын үеэр Жон Дрехер хэмээх эрд гардуулан өгчээ. Азтаныг шалгаруулахдаа Элон Максын үүсгэн байгуулсан “America PAC”-ийн үндсэн хуулийг дэмжсэн цахим өргөдөлд гарын зурсан хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар шалгаруулсан байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
АНУ-ын сонгуульд сонгогчдод мөнгө амлах, тараах, сонгогчдод нөлөөлөх нь хуулиар хориотой бөгөөд Элон Максийн 1 сая долларын амлалт АНУ даяар шуугиан тарьж, маргаан дагуулсан асуудал болж байна. Мөн Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисын тал ч хуульд харшилсан үйлдэл хийж буй Д.Трампын компанит ажлыг хурцаар шүүмжилж арга хэмжээ авах ёстой хэмээн үзжээ. Тэрбумтан Элон Макс АНУ-ын иргэд “амар тайван хил”, “аюулгүй хот”, “ухаалаг зарцуулалт”, “шударга тогтолцоо”-той улсад амьдарч, ” үг хэлэх эрх чөлөө”, “өөрийгөө хамгаалахын тулд галт зэвсэг эзэмших” эрхтэй хэмээн Д.Трампыг дэмжихээр “America PAC” –ийг байгуулжээ.
America PAC” нь Дональд Трампын сонгуулийн кампанит ажлыг дэмжих зорилгоор Элон Маск болон технологийн компаниудын дэмжлэгтэйгээр байгуулагдсан бүлэг юм. Бүлгийн гол зорилго ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг санхүүжүүлэх явдал юм.










