"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны 2024 оны хоёрдугаар ээлжний ногдол ашгийн үлдэгдэл мөнгө иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
Худалдаа хөгжлийн банкны дансаар ногдол ашгаа авдаг иргэдэд өнөөдрөөс энэ мөнгө орж байна.
Харин Голомт, Хаан банкууд харилцагчдынхаа данс руу ногдол ашгийн мөнгөө шилжүүлж эхлээгүй байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Компанийн 2024 оны ногдол ашгийг гурав хуваан иргэдэд олгохоор шийдвэрлээд буй. Эхний хэсгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард олгосон бол гуравдугаар ээлжийг ирэх дөрөвдүгээр сард хуваарилна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт явуулдаг Тавантолгойн ордоос Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг. Дээд тал нь 1072 хувьцаа эзэмшдэг.











